БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан “OneSky” Олон Улсын байгууллагын төлөөллийг хүлээн авч уулзлаа. Тус байгууллага 4, 40, 41 дүгээр цэцэрлэгийн 0-3 насны хүүхдүүдэд хандсан хамтын ажиллагаа, сайн үйлийн хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэд сувилахуйн ухааны гарын авлага, сургалтын хөтөлбөр боловсруулж, асрагч багш болон сувилагч нарт сургалт зохион байгуулах, Улаанбаатар хотын хэд хэдэн сувиллын цэцэрлэгт сургалтын материал болон шаардлагатай тоног төхөөрөмж нийлүүлэх зөвшөөрөл хүсэж гурван сарын өмнө Төрийн нарийн бичгийн даргатай уулзаж байсан юм. Энэ удаад гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлынхаа эхний үр дүнг танилцууллаа. Сувиллын 40 дүгээр цэцэрлэг дээр төвлөрч багш мэргэжилтнийг чадваржуулах, эцэг эхэд гэр бүлийн боловсрол эзэмшүүлэх, холбогдох сувилгаа сургалтын тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг тодорхой ажлуудыг хийснээр хүүхдүүдийн хөгжил төлөвшилд зохих өөрчлөлт гарч байна хэмээн танилцууллаа
Түүнчлэн, цаашид сургалтын хөтөлбөрийг боловсронгуй болгож түгээх, зуны цэцэрлэг ажиллуулах, сувиллын цэцэрлэгийн үйлчилгээний хүрээг нийслэл хотын төвшинд тэлэх чиглэлээр хамтран ажиллах зохион байгуулалтын дэмжлэг хүсэж байгаагаа мөн илэрхийллээ.
Энэ хүрээнд тодорхой төлөвлөгөө гарган холбогдох газартай хамтран ажиллаж, ажлын явц болон үр дүнг 2019 оны 3 болон 5 сард танилцуулахаар харилцан тохирлоо.
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
