Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2018 оны 12 дугаар сарын 15-16-ны өдрүүдэд Катар Улсад албан ёсны айлчлал хийж, мөн үеэр зохион байгуулагдаж буй Дохагийн 18 дахь удаагийн чуулга уулзалтад оролцож байна.
Сайд Д.Цогтбаатарыг 12 дугаар сарын 15-ны өдөр Катар Улсын Ерөнхий сайд Шейх Абдулла бин Насер Аль-Тани хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцов. Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалт татах боломжийн талаар мэдээлж, хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэн хөгжүүлэх боломжтой салбар чиглэлийн талаар дэлгэрэнгүй ярилцлаа. Мөн Катар Улсыг Улаанбаатар хотноо Элчин Сайдын Яам нээн ажиллуулах нь харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн чухал алхам болно гэдгийг онцлон тэмдэглэв.

Сайд Д.Цогтбаатар Дохагийн Форумын нээлтийн хуралдаанд оролцож, Форумын хүрээнд Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений Бага хурлаас зохион байгуулсан хэлэлцүүлэгт мөн оролцов.
Энэ удаагийн Форум нь “Харилцан хамаарал бүхий өнөөгийн дэлхий дахинд бодлого тодорхойлох нь” гэсэн сэдвийн хүрээнд энхтайван, аюулгүй байдал, олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын талаарх асуудлыг хэлэлцэж байна. Катарын Эмир Форумыг нээж хэлсэн үгэндээ, Катар Улс нь улс төрийн өөрчлөлт шинэчлэл, дэлхий дахины тогтвортой байдлын төлөө тууштай байхаа нотлон илэрхийлэв.

2018 оны Дохагийн форумд Катарын төр Засгийн удирдлагаас гадна ЕНБД, НҮБ-ын ЕА-н Ерөнхийлөгч, Катар, Монгол, Иран, Турк, Япон, Румын, Кени, Мали, Филиппины Гадаад хэргийн сайд нар, Нобелийн Энхтайвны шагналт Надиа Мурад, Мюнхений Аюулгүй байдлын Бага хурлын дарга, дэлхийн томоохон судалгаа шинжилгээний хүрээлэн, хэвлэл, мэдээллийн байгууллагуудын удирдлага, өндөр түвшний төлөөлөгчид оролцож байна. Айлчлал үргэлжилж байна.

Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
