Өмнөговь аймгийн Хайрхан багийн Цагаан хаданд 13 мянган жолооч нүүрс тээвэрлэдэг.
Эдгээр жолооч нар, суурин амьдардаг 2 мянган иргэн, энд ажилладаг цагдаа, мэргэжлийн хяналт гээд төрийн албан хаагчиддаа урьдчилан сэргийлэх болон эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр Эрүүл мэндийн яамнаас чадварлаг, мэргэжлийн баг зохион байгуулан газар дээр нь ажиллаж байна.
УНТЭ, ГССҮТ, ЭХЭМҮТ, ХӨСҮТ, АӨСҮТ, СЭМҮТ, НЭМҮТ-ийн нарийн мэргэжлийн 36 эмч, мэргэжилтэн, аймгийн эрүүл мэндийн байгууллагын 16 ажилтан хамтран 7 хоногийн турш ажиллана. 20 чиглэлээр үзлэг , 10 гаруй шинжилгээ хийнэ.
Шаардлагатай эмчилгээ хийж, эмчийн заавраар эм тариа ч өгнө. Энэ бүх зардлыг Засгийн газрын хуралдааны шийдвэрээр “Эрдэнэс Монгол” ХХК хариуцаж байгаа.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл үзлэгийн үеэр хэлэхдээ Ар гэрээсээ амьдралын эрхэнд хол байгаа жолооч нар маань их баярлаж байна.
Хүнд хүчир хөдөлмөр эрхэлж улсынхаа эдийн засагт хувь нэмэр оруулж байгаа эрчүүд минь юм шүү дээ. ЗТЯ-наас жолооч нар болон хөдөлгөөнт хүн амд үйлчлэх цогцолбор барьж байна.
Тус цогцолборт эрүүл мэндийн байнгын ажиллагаатай төв бий болно гэдгийг онцоллоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
