Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 9 дүгээр хуралдаан болж, ирвэл зохих 41 төлөөлөгчөөс 39 төлөөлөгч оролцон 95,1 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Энэ удаагийн хуралдаанаар, дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт болон дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэлэлцэн батлах тухай, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай, дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай, дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай, дүүргийн 2019 оны төсвийн төслийн тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэв.
Тус хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2018 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг бүрэн хангалттай гэж төлөөлөгч нар дүгнэсэн юм. Мөн дүүргийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, Засаг захиргаа,нутаг дэвсгэрийн нэгжийг өөрчлөх эсэх тухай, Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог тосгон болгох тухай, Боловсролын салбарын тусгай зориулалтын шилжүүлгийн байгууллагуудын 2018 оны төсөвт зохицуулалт хийх тухай, Дүүргийн 2017 оны төсвийн гүйцэтгэл, Дүүргийн 2019 оны төсвийн төслийг тус тус хэлэлцэж баталлаа.
Харин дүүргийн газрын үнэлгээний зэрэглэл (бүс)- ийн газрын төлбөр тооцох итгэлцүүрийн тоон утга, түүнийг хэрэглэх зааг, хязгаарыг тогтоох тухай асуудал нь тооцоо судалгаа хангалтгүй байна гэж үзэн иргэдийн дунд нээлттэй сонсгол явуулах, мөн дүүргийн 2019 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд иргэдээс ирүүлсэн саналыг бүрэн тусгаж 2019 оны 1 дүгээр сард багтаан хурлаар хэлэлцүүлэхийг дүүргийн Засаг даргад үүрэг болгов.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
