Өндөг болон тахианы мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэлээр үйл ажиллагаа явуулдаг НВЦ холдинг компанийн ажилчид хордлого авч эмнэлэгт хүргэгдсэн тухай мэдээлэл цацагдах болсон.
Тус байгууллагын хамт олон Зайсан хилл цогцолборт 12 дугаар сарын 07-ны өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Үүнээс гурав хоногийн дараа ажилчдад нь хордлогын шинж тэмдэг илэрсэн байна. Гэхдээ цөөн тооны хүн одоогоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Харин эдгээр ажилчид яг юунаас хордсон бэ гэдгийг одоогоор шалгаж, тогтоохоор мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Энэ асуудлаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын Эрүүл мэнд, Боловсрол, Соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюушаас тодрууллаа.
–НВЦ компанийн ажилчид шинэ жилээ тэмдэглэж байгаа хоолны хордлого болсон хэрэг гарлаа. Яг юунаас хордлого авсан бэ. Шинжилгээний хариу гарсан уу?
-Зайсан Хилл цогцолборт Блүфин/BlueFin/ компани катеринг буюу хоол хийж, нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байсан юм билээ. Энэ компанийн хийсэн хоолноос дээж авч лабораторийн шинжилгээнд явуулсан. Мөн дахин нэмэлт шинжилгээ авах шаардлага гарсан учраас Улсын мал эмнэлгийн ариун цэврийн лаборатори, Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид хоолны дээжийг өгсөн, хариуг хүлээж байна. Лабораториудаас ирсэн шинжилгээг нэгтгэнэ. Мөн бусад тодруулах зүйлс бий. Үүний дараа яг юунаас болж хордсон бэ гэдгийг дэлгэрэнгүй тогтооно. Тэрнээс өмнө НВЦ компанийн ажилчид яг юунаас хордсон бэ гэдгийг хэлэх боломжгүй. Хордлого мөн үү гэвэл мөн. Гэхдээ бид ямар хүнсний бүтээгдэхүүнээс хордсон бэ гэдэг шалтгааныг тогтоохоор ажиллаж байна.
-“Зайсан Хилл л хордуулчихлаа” гээд мэдээлэл яваад байгаа шүү дээ. Гэтэл хоолоо өөр газраас авсан юм уу?
-Зайсан Хилл нь түрээсийн үйл ажиллагаа л явуулдаг байгууллага. Блүфин компанид заалаа түрээслүүлэх зарчмаар л ажилладаг юм билээ. Томоохон албан байгууллагууд өөрийн заал, талбайгаа түрээслүүлдэг биз дээ. Түүнтэй л адил гал тогоо, хүлээн авалтын танхимаа энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулах сонирхолтой компаниудад түрээслүүлсэн байна.
-Хүлээн авалтад оролцсон бүх хүнээс шинжилгээ авсан уу. Тухайлбал, хүлээн авалтыг зохион байгуулсан хүмүүс, уригдан ирсэн зочид гээд л …
-Тухайн өдөр хүлээн авалтад ирсэн, үйлчилгээ үзүүлсэн гээд бүх хүмүүсээс шинжилгээ авсан. Яг ямар өвчний үүсгэгчээр илэрсэн бэ гэдгийг тодруулна. Үүсгэгч тодорхой болвол үүнтэй хамаарал бүхий хүмүүс, ямар хүнсний бүтээгдэхүүн гээд тодруулах зүйлс их бий. Энэ бүгдийг шинжилгээний хариу гарсны дараа тодруулах боломжтой юм. Хүлээн авалтад оролцсон НВЦ компанийн ажилчдаас хордлого илэрсэн. Бусад үйлчилгээний ажилчид болон катерингийн үйлчилгээ үзүүлсэн хүмүүсээс хордлого илрээгүй.
–НВЦ-гийн шинэ жилийн арга хэмжээ 12 дугаар сарын 7-ны өдөр болсон. Гэтэл 12 дугаар сарын 10-ны өдөр хордлогын шинж тэмдэг илэрсэн гээд байгаа. Энэ хугацаанд өөр зүйлсээс хордсон байх боломжтой юу?
-Аливаа хордлогыг хурц, архаг гэж ангилдаг. Хурц хордлогын илрэл нь нууц үед явагдаж болно. Хоёр цаг байж болно. Эсвэл долоо хоног ч байж болно. Тухайн хордлого үүсгэгчийн шинж чанар, өвчтөний бие организмын байдал зэргээс хамаарч хугацаа янз янз байдаг. Ханиад томуу ч бас халдвар авснаас хойш шууд илрэхгүй байх тохиолдолд байдаг шүү дээ. Үүнтэй адил юм. Ер нь бол хүн өвчилсөн гэдэг нь тодорхой.
Яг юунаас болсон бэ гэдгийг л тогтоохоор ажиллаж байгаа гэж хэлж болно. Яг юунаас болсон бэ. Ямар компани, ямар хүнсний бүтээгдэхүүнээс болж хордлого үүссэн бэ гэдгийг нь тогтоож өгнө. Үүний дараа албан ёсоор нийтэд мэдээлэл түгээнэ.
Үгүй бол сургаар сонссон мэдээгээр л бусдыг буруутгах хандлагатай байна. Гэтэл Зайсан Хилл-ийн асуудал үнэндээ мөн үү гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Тэд бол зүгээр л байраа түрээслүүлдэг компани байхгүй юу. Жишээлбэл, Зайсан Хилл дотор гурван хоолны компани үйл ажиллагаа явуулдаг. Тэдгээр нь бүгд л түрээсийн байгууллагууд. Тэгэхээр нэрнээс нь хараад л шууд дайраад байж болохгүй л дээ. Халуун хоолны үйлчилгээ үзүүлэх гэрээтэй Блүфиний хоолноос үүдэлтэй хордлого гарсан байж болзошгүй. Гэхдээ хордлого хоолноос уу, үгүй юу гэдгийг л тогтоохоор бид ажиллаж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
