Нийслэлийн Засаг даргын 2016 оны оны тавдугаар сарын 04-ний А/342 дугаар тоот захирамжийн дагуу нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусламж, үйлчилгээг сайжруулахад анхаарч, эрүүл мэндийн байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв болон эмч, эмнэлгийн мэргэжилтний үйл ажиллагааг индексээр үнэлж, урамшуулах журам гарсан билээ.
Энэ хүрээнд НЭМГ-аас харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, тусгай мэргэжлийн төв, тосгоны эрүүл мэндийн төв, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зохих журмын дагуу үнэлгээ хийж, шалгуур үзүүлэлтээр тэргүүлсэн байгууллага болон эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудыг өнөөдөр шалгарууллаа.
Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан:
“ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА” – 6
Нэгдүгээр байр – Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв
Хоёрдугаар байр – Амгалан амаржих газар
Нийслэлийн Түргэн тусламжийн төв
Гуравдугаар байр – Баянгол дүүргийн эрүүл мэндийн төв
Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг
Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв
“ШИЛДЭГ ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ” – 6
Нэгдүгээр байр – Чингэлтэй дүүргийн “Шижид дүг” өрхийн эрүүл мэндийн төв
Хоёрдугаар байр – Баянзүрх дүүргийн “Ачлахуй” өрхийн эрүүл мэндийн төв
Сонгинохайрхан дүүргийн “Эхэн босго” өрхийн эрүүл мэндийн төв
Гуравдугаар байр – Хан-Уул дүүргийн “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төв
Баянгол дүүргийн “Эрхэм жаргалан” өрхийн эрүүл мэндийн төв
Багануур дүүргийн “Энх өрх” өрхийн эрүүл мэндийн төв
“ШИЛДЭГ ЭМЧ, ЭМНЭЛГИЙН МЭРГЭЖИЛТЭН”
“Шилдэг эмч” – 19
“Шилдэг сувилагч, тусгай мэргэжилтэн” – 32
“Шилдэг өрх, тосгоны эмч” – 11
“Шилдэг өрх, тосгоны сувилагч” – 13
“Шилдэг үйлчилгээний ажилтан” -14 зэрэг нийт 89 хүнд Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар үнэ бүхий зүйл, өргөмжлөл гардуулсан юм.
Тус үйл ажиллагаа нь нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын хөдөлмөрийг бодитой үнэлэх, нийгмийн баталгааг хангах, тогтвор суурьшилтай ажиллах нөхцлийг бүрдүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлагыг нэмэгдүүлэх замаар иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах зорилготой билээ.
Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндийн асуудал, ялангуяа иргэдэд хүргэх нийгмийн болон эмнэлгийн тусламж, үйлчилгээг хөгжүүлэх асуудал цогцоор нь тусгагдсан билээ. Иймээс нийслэлийн эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх дунд хугацааны цогц хөтөлбөрийг боловсруулж, энэ хүрээнд өрхийн эрүүл мэндийн төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийн барилгыг шинээр барих, түргэн тусламж болон эмнэлгийн зориулалттай автомашины паркийг шинэчлэх зэрэг хөрөнгө оруулалтын асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэн ажиллаж байгаа юм.
НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
