Монгол Улсын Их Хурлын 2018 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2018.12.21) хуралдаанд 10 цаг 56 минутад Улсын Их Хурлын 34 гишүүн хүрэлцэн ирсэн байв. Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан танхимд хүрэлцэн ирсэн гишүүдийг, мөн хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй байгаа 7 гишүүнийг нэр дурдаад бусад 34 гишүүнийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, Улсын Их Хурлын үйл ажиллагааг хэвийн үргэлжлүүлэх бололцоог бүрдүүлэхийг хүслээ.
Өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгч Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын асуудлаар, Монгол Улсын Ерөнхий сайд цаг үеийн тулгамдсан асуудал буюу “Мал аж ахуйн салбарыг хөгжүүлэх талаар төрөөс баримталж буй бодлогын хэрэгжилт, бэлчээр ашиглалтын талаар” мэдээлэл хийх хуваарьтай байгааг хуралдаан даргалагч сануулаад УИХ-ын нэр бүхий гишүүд болон Засгийн газрын гишүүдийг чуулганы танхимд хүрэлцэн ирж, ирц бүрдүүлэхийг сануулав.
Үргэлжлүүлэн тэрбээр “Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан ирц хүрээгүйн улмаас таван удаа хойшилсон. Өнөөдрийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч мэдээлэл хийнэ. Түүнчлэн өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг чөлөөлөх, томилох асуудал, Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн асуудлуудыг хэлэлцэх ёстой байсан. Гэвч Засгийн газрын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирэхгүй, асуудлаа танилцуулахгүй байна. Улсын Их Хурлын гишүүд бүрэн эрхийнхээ хүрээнд улс орны өмнө тулгамдаад буй асуудлуудыг хэлэлцэх шаардлагатай хэмээн үзэж мал аж ахуй, өвөлжилт, гадаад валютын ханш, агаарын бохирдлын талаар Засгийн газрын мэдээллийг сонсохоор хүлээж байна. Ерөнхий сайд энэ хугацаанд дөрвөн чухал сэдвээр мэдээлэл хийх ёстой байсан ч 4 дэх удаагаа хойшлуулж байгааг сануулья” гэлээ.
Ингээд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан хуралдаандаа хүрэлцэн ирсэн болоод ирээгүй гишүүдийн нэрсийг дуудаж танилцуулан, ирээгүй гишүүдийг хуралдаандаа ирэхийг удаа дараа шаардсан юм. 11 цаг 26 минутад Улсын Их Хурлын 36 гишүүн чуулганы танхимд ирцээ бүртгүүлсэн байна. Нэгдсэн хуралдааны ирц 48 хувьтай байгаа бөгөөд Улсын Их Хурлын 2 гишүүн чуулганы танхимд хүрэлцэн ирвэл чуулганы хуралдаан эхлэх боломжтойг хэлэв. Мөн Улсын Их Хуралд анх удаа сонгогдон ажиллаж буй залуу гишүүдээс Улсын Их Хуралд олон удаа сонгогдсон, Засгийн газрын танхимд олон удаа ажиллаж буй нэр бүхий гишүүдэд хандан шаардлага хүргүүлснийг дуулгав. Уг шаардлагад “Төрийн эрх барих дээд байгууллагын үйл ажиллагааг таслалдуулахгүй, хэвийн явуулахад өөрсдийн оролцоогоор манлайлж Байнгын хороодын болон чуулганы хуралдаануудад идэвхтэй оролцож Монгол Улсын Үндсэн хууль болон Улсын Их Хурлын гишүүний тангарагаа биелүүлж ажиллахыг шаардаж байна” гэжээ.

Үргэлжлүүлэн тэрбээр чуулганы танхимд ирцээ бүртгүүлээгүй байгаа гишүүдийг нэгбүрчлэн нэр дурдаж нэгдсэн хуралдаанд оролцохыг дахин шаардаад “Улсын Их Хурлын 32 гишүүн хуралдаанд оролцохгүй байгаагаас үүдэн өнөөдөр улс орны өмнө тулгамдаад буй асуудал, үндэсний аюулгүй байдлын асуудлаар Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн даргын хувиар Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хуралд мэдээлэл хийх юм. Харин уг асуудлыг хэлэлцэхийг санаатайгаар хойшлуулж байгаа нь харамсалтай. Сахилга, хариуцлагыг Улсын Их Хурлын танхимаас, гишүүдээс, Засгийн газрын гишүүдээс эхлэх ёстой, ийм үүрэгтэй.
Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл гурван гишүүнтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч уг зөвлөлийн даргын хувиар мэдээлэл хийхээр төлөвлөөд байгаа бол Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд чуулганы танхимд хүрэлцэн ирсэн байна. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурав дахь гишүүний хувиар Монгол Улсын Ерөнхий сайд энэ мэдээллийг танилцуулах үеэр нэгдсэн хуралдаанд оролцох үүрэгтэй. Энэ үүргээ биелүүлэхгүй байгаад харамсаж байна. Өнөөдөр энэ танхимд хүрэлцэн ирж мэдээлэл хийхээр төлөвлөсөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс хүлцэл өчье. Өнөөдөр чуулганы танхимд хуралдаанаа явуулахаар ирсэн Улсын Их Хурлын 36 гишүүний нэрийн өмнөөс Монголын нийт ард иргэд, сонгогчдоосоо хүлцэл өчиж байна. Зургаа дахь удаагаа ирцээ бүрдүүлж чадахгүйд хүрээд байна. Ард түмнээсээ сонгогдсон, тэднээс төрийн эрх барих мандатыг авсан Улсын Их Хурлын нэр бүхий энэхүү 32 гишүүн Улсын Их Хурлын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж, тасралтгүй үргэлжлэх ёстой төрийн үйл ажиллагааг цалгардуулж ноцтой үр дагаварт хүргэхүйц байдал үүсгэж буйд туйлын их харамсаж байна. Энэхүү нөхцөл байдал хэтдээ маш сөрөг үр дагавартай, Монгол Улсын аюулгүй байдалд хамаарах эрсдлийг тооцон иргэд, сонгогч Та бүхэн өөрийн тойргоос сонгогдсон Улсын Их Хурлын гишүүддээ шаардлага тавих нь зүйтэй.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд чуулганы нэгдсэн хуралдаан тасалсан гишүүдийн цалинг хасах арга хэмжээ авах зохицуулалттай юм билээ. Тиймээс Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр тасалж, хууль тогтоох байгууллагын үйл ажиллагааг санаатайгаар таслалдуулж байгаа нэр бүхий гишүүдийн цалинг хасах захирамжийг Улсын Их Хурлын дарга гаргах нь зүйтэй байна. Жирийн төрийн албан хаагчид нэг, хоёр минут ажлаа таслахад цалингаасаа хасуулдаг. Улсын Их Хурлын чуулганы танхимаас сахилга, хариуцлагыг эхлэх ёстой тул холбогдох хуульд нийцүүлэн Улсын Их Хурлын дарга захирамж гаргаж, нэр бүхий Улсын Их Хурлын 32 гишүүнд хариуцлага тооцох нь зүйтэй” гэлээ.
Ийнхүү чуулганы хуралдааны ирц бүрдэхийг 1 цаг 34 минут хүлээсний эцэст Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгалан Монгол Улсын Ерөнхийлөгч чуулганы хуралдаанд мэдээлэл хийх боломжгүй болсныг зарлаад танхимд хүрэлцэн ирсэн Улсын Их Хурлын 36 гишүүний нэрийн өмнөөс нийт ард иргэдээсээ хүлцэл өчив хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
