Улсын Их Хурлын дарга М.Энхболд Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнг 50 нас хүрч буйг нь тохиолдуулан өнөөдөр (2018.12.21) авч уулзаж, хүндэтгэл үзүүлэв.
Д.Тогтохсүрэн нь хуульч, төрийн удирдлагын менежер мэргэжилтэй, Төрийн удирдлагын магистр зэрэгтэй.
Тэрбээр 1991-1996 онд онд Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтан, Тамгын газрын дарга, 1996-2000 онд Өвөрхангай аймгийн МАН-ын хороонд улс төрийн ажилтан, дэд дарга, 2000-2008 онд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, 2008-2016 онд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаад 2016 онд Улсын Их Хурлын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон.
Улмаар 2018 оноос Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн даргаар сонгогдон ажиллаж байгаа. Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын болон Төсвийн байнгын хорооны гишүүнээр ажилладаг гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
