Ээжээ хэмээн тосон ирэх охиноо хараад тэрээр өөрийн эрхгүй инээмсэглэн хоёр гараа дэлгэн тосон авч энгэртээ тэвэрлээ. Одоогоос дөрвөн жилийн өмнө өвлийн тэр нэг орой гэртээ хоолоо хийнгээ зурагт сонсон суутал хонх нь дуугарах шиг болов. Очоод хаалгаа онгойлготол хүн байсангүй. Энэ хүүхдүүд үү хэмээн бодоод хаалгаа хаах гэтэл нүднийх нь үзүүрт нэг зүйл орцны бүдэг гэрэлд сүүтэгнэн харагдахад лавшруулан харвал өлгийтэй хүүхэд хэвтэж байх нь тэр. Цоморлиг яах учраа олохгүй хэсэг балмагдан зогстол хүүхэд часхийн уйлж хөндий орцоор нэг дуу нь хадахад өөрийн мэдэлгүй тэврэн авч бушуухан гэртээ орж хаалгаа түгжлээ.
Хүүхэд уйлсаар тэрээр яах учраа олохгүй байтал хаалганы түгжээ мултран нөхөр нь ороод ирлээ. Үүдэнд өлгийтэй хүүхэд тэврэн зогсох эхнэрээ хараад барьж байсан цүнхээ газар алдан
– Юугаа хараад байгаа юм хүүхэд уйлаад байхад хэмээн гараас нь шүүрэн авч орон дээр өлгийг нь задлавал хариугүй жижигхэн охин халуурч байх нь тэр.
Эмний хайрцаг аваад ир хэмээн хэлээд гараа угаан чагнуураа гарган үзсэнээ: Арай хатгаа болоогүй байна, гараад эдгээрийг аваад ир хэмээн хам хум жор бичин охиныг эмчлэх ажилдаа орлоо.
Цоморлиг эмэнд явж байхдаа: Энэ ер нь юу болоод байнаа, гэнэт нэг хүүхэд гэрт… тэгээд нөхөр юу ч асуухгүй шууд л өөриймсөг үзэж хараад, цагдаад ч тэмдэглүүлэхгүй…эмч хүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа юм болов уу гэсээр нэг мэдэхнээ гэрийнхээ хонхыг дарж зогссоноо сая анзаарав. Тэр шөнөдөө хоёулаа бяцхан охиныг асрамжлан цурам хийлгүй хонож өглөө нь өөрийн эрхгүй унтаад өгөв. Хүүхэд уйлах дуунаар нэг сэрвэл нөхөр нь өнөөх урилгагүй зочинд тариа хийн зогсч байх нь тэр. Охины халуун ч овоо буухад : Миний өвгөн буцалсан ус энэ шприцээр өгч бай, би гараад жаал юм аваад ирье хэмээн гарсанаа нилээн удаж удаж тор дүүрэн юм аван ороод ирэв.
Энэ хооронд Цоморлиг бодлоо: Бид хоёр ханилаад бараг арван таван жил болж байгаа хэдий ч дундаас минь нойтон сормуустай үр унасангүй, үзүүлсэн бүх эмч миний зүгээс шалтгаалах зүйл алга гэх юм. Тэгэхээр хөөрхий минь эмч хүн болхоор өөрөөс нь болдогийг мэдээд надад үг хэлдэггүй биз дээ. Тэгээд ч үрээ ингэж орхиод явдаг зөндөө л хүмүүс байдаг, тэдний нэг л манайхыг гээд энэ бяцхан амьтаныг үлдээгээ биз. Би өчигдөрхөн мэдсээр байж яаж тийм бодол зурвас ч гэсэн орж ирж чадаж байнаа хэмээн сууж билээ.
Нөхөр нь хөлсөө арчин угжнаас эхлээд нялх хүүхдэд юу л хэрэгтэй бүгдийг авчээ. Тэр бүхнээ гаргаж байхдаа маш их баяртай байв. Цоморлиг сая л ухаан орж хүүхдийг дагаж ирсэн баадантай зүйлийг задалвал нэгэн зурвас байхаар нь уншвал. ” Сайн байна уу Очироо эмчээ. Намайг дур мэдэн ийм зүйл хийснийг минь уучлаарай. Би таныг маш ихээр хүндэлж, хайрлаж явдаг юм шүү. Та намайг бараг мэдэхгүй биз дээ. Миний хэн байх нь хамаагүй, энэ бол таны охин юм шүү. Таныг эхнэртэй ямар хайртайг би мэднэ, тэр нэг өдөр та надтай ганцхан удаа ойртсон, харин би таниас охинтой үлдсэн. Энд таны буруу байгаагүй, учир нь би өөрөө тань дээр очсон юм шүү дээ. Та өөрөө нэр өгөөрэй, би дахин охиноо гэж ирэхгүй ээ. Таныг хүндэтгэн явдаг үл таних бүсгүй”
Цоморлиг уншиж дуусаад юу хэлэхээ мэдэхгүй захидалыг сарвайвал нөхөр нь авч уншаад тэртээх явдалыг нэхэн саналаа. Хүүхэд гэдэг түүний ганц хүсэл, тэрээр эхнэртээ маш их хайртай, гэвч хүсэхэд хясах гэгчээр дундаас нь хүүхэд заяасангүй өөрөө шинжилгээ өгтөл зүгээр гэх аж, эхнэртээ байна даа хэлж санааг нь зовоогоод яахав гэтэл нэг өдөр санаандгүй эхнэрийнхээ эмчийн магадлагааг уншаад тэр хоёрын эс нь таарахгүйг мэдэж билээ. Эхнэрээсээ салж чадахгүй гэдгээ мэдэж байсан болхоор өөр хүүхнээс хүүхэдтэй болбол яах бол гэж мянгантаа бодовч бодохоос хэтрэхгүй өчнөөн удаан шаналсан аж.
Нэг орой найзынхаа хүүхдийн даахины найранд яваад сэтгэлээр унасан тэрээр гэрээс гарч хажуугийн бааранд орон нэмж ууж байтал нэг нүдэнд дулаахан даруухан охин түүнтэй илэн далангүй яриа өрнүүлж байсныг цухас санав. Өглөө нь харин сэрэхэд буудалд байсан бөгөөд өнөөх охин ч явсан байлаа. Тэрээр юу ярьсанаа санахыг хичээж байсан ч хамаг юмаа ярин уйлж байснаа арай чамай санав. Энэ үеэр эхнэр нь хөдөө гэрлүүгээ явчихсан эзгүй байсан үе.
Цоморлиг тайлбар хүсэн түүний өөдөөс ухаалаг нүдээр бултах аргагүй болтол нь ширтвэл тэрээр нэгэнтээ санаа алдаад шүүгээнээсээ виски гарган хоёр жүнзэнд хийгээд бүх явдлаа эхнээс нь эхэлж ярьж өгөв. Энэ бүхнийг сонсоод Цоморлиг удаан бодсоны эцэст хэнд ч буруу байхгүйг сая ойлголоо. Харин ч өөрөө энэ хүнд хүүхэд гаргаж өгөөгүй байхад тэр жаахан охин юу ч хүсэлгүй эр нөхрийнх нь төлөө өөрийнхөө амьдралаар дэнчин тавьж ийм том шийдэлд хүрсэнд аргагүй бахархаж билээ.
Тэр өдрөөс хойш аль хэдийн дөрвөн жил өнгөрчээ. Хүслэн охин ч томрох тусмаа санаа дагаад ч тэрүү Цоморлигтой адилхан болоод байх шиг. Харсан хүмүүс ч яг ээж юмаа гэхэд тэрээр өөрийн эрхгүй баярлан тийм байгаа биз хэмээн нүүр дүүрэн бардам инээн асуудаг аж.
Ээжээ би өнөөдөр цэцэрлэг дээрээ таныг зурсан, багш хамгийн хайртай хүнээ зураарай гэхээр нь би таныг зурчихсан шүү, аавд битгий хэлээрэй гомдоно гээд аман дээрээ жижигхэн хуруугаа аваачихаж
Тэгнээ хэлэхгүй, миний хайртай охин минь хэлэхгүй….хэмээн гараа мөн аман дээрээ аваачихад хоёул хөхрөлдөн гэрийн зүг хөтлөлцөн алхлаа.
Төгсөв.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
