НӨАТ-ын урамшууллын арваннэгдүгээр сарын сугалааны тохирол /2018.12.23/ явагдсан. Сугалааны тохирлоор 200 сая төгрөгийн супер шагналын эзэн тодорсонгүй. Харин 10 сая төгрөгийн азтан 2, таван сая төгрөгийн азтан 25, нэг сая төгрөгийн азтан 198 тодорсон бол 200 мянган төгрөгийн азтан 2073 тодорч, 20 463 хүн 50 мянган төгрөгийн азтан боллоо.
Бүтэн жилийн туршид НӨАТ-ын баримтаа бүртгүүлсэн иргэд оны сүүл дөхөхөд буцаан олголтыг хэзээ өгөх вэ гэсэн асуултыг их тавьдаг. Өмнөх хоёр жилийн жишиг бол шинэ он гараад эхний улиралд багтаан буцаан олголтыг хэрэглэгчийн бүртгэлтэй данс руу шилжүүлдэг.
2018 оны НӨАТ-ын буцаан олголтоор нэг иргэн дунджаар 150 мянган төгрөг авна гэсэн урьдчилсан тооцоолол бий. Албан ёсоор 2019 оны нэгдүгээр улиралд олгох НӨАТ-ын буцаан олголтыг авахын тулд Ebarimt системийн хэрэглэгчид хувийн мэдээллээ үнэн, зөв, бүрэн оруулсан эсэхээ хянах хэрэгтэйг Татварын ерөнхий газраас сануулж буй.
Тэгвэл НӨАТ-ын буцаан олголтын мөнгөө 2019 он гарахыг хүлээлгүй, хүссэн үедээ буцаан авах боломжтой гэх мэдээллийг “Голомт” банкнаас өгч байна. Заавал 2019 оны нэгдүгээр улирлыг хүлээлгүй, НӨАТ-ын буцаан олголтдоо тэнцэх хэмжээний мөнгийг “Голомт” банкны Social pay аппликейшнийг ашиглан хүүгүй зээлээр авах боломж бүрджээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
