Монгол Улсын Засгийн газар, БСШУСЯ, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж байгаа “Инженер технологийн дээд боловсрол” төслийн Удирдах хорооны 25 дугаар хурал өнөөдөр БСШУСЯ-нд боллоо.
Энэ удаагийн Удирдах хорооны хурлаар Коосэн, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 2019 оны дөрөвдүгээр сараас эхлэн Япон Улсад суралцах оюутнуудын нэрс, 2019 оны эхний хагаст Зэргийн бус хөтөлбөр болон Зочин судлаач хөтөлбөрт хамрагдах багш, судлаачдын нэрсийг баталлаа. Коосэн хөтөлбөрт 34 оюутан шалгалт өгснөөс 30 оюутан, Бакалаврын хамтарсан хөтөлбөрт 75 оюутан шалгалт өгснөөс 51 оюутан тэнцэж, Япон улсад суралцах болзол хангасан тул нэрсийг баталлаа. Мөн Удирдах хорооын 24 дүгээр хурлын 48 дугаар тогтоолоор батлагдсан “Оюутныг дэвшин суралцах, дадлага хийхэд зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт өөрчлөлт орууллаа. “Коосэн хөтөлбөрт суралцаж буй оюутан тухайн Коосэн сургуулийн харьяа Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” гэсэн заалт байсныг хүрээг нь өргөтгөж “Японы Үндэсний технологийн хүрээлэнтэй хамтран ажилладаг Япон улсын үйлдвэр аж ахуйн газарт дадлага хийнэ” хэмээн өөрчиллөө.
Мөн Коосэн болон бакалаврын хамтарсан хөтөлбөрийн оюутны сурлагын үнэлгээ нь нийт авах ёстой үнэлгээний 90 хувиас дээш байх гэсэн заалтыг 80 хувь ба түүнээс дээш хэмээн өөрчиллөө. Ингэсээр голч дүн өндөртэй суралцсан илүү олон оюутанд хөтөлбөрийн дараах сургалт, дадлага ажилд давуу боломж олгож байна гэсэн үг.
УИХ, Засгийн зараас өгсөн үүрэг чиглэлийн дагуу төслийн нэгжийг цөөн чадварлаг хүний бүрэлдэхүүнтэй, чанартай гүйцэтгэлтэйгээр ажиллуулах, үр дүн, өгөөж, явцын талаар олон нийтэд маш сайн ойлголт мэдээлэл өгч ажиллах үүрэг чиглэлийг төслийн Удирдах хорооны дарга, БСШУСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Баярсайхан өглөө. Мөн төслийн 2018 оны тайланг хэлэлцэж, 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг ярилцсан юм. 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөнд оруулах саналаа МУИС, ШУТИС нарийвчлан гаргаж танилцуулахыг Удирдах хорооны дарга үүрэг болголоо.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
