Аньсага , сормуус аяндаа анилдан зүүрмэглэмээр нам гүмхэн аглаг хээр талд цагаан өвс аниргүйхэн ганхана. Аль дивангарт мартагдаж орхигдсон өнчин булшин дээр аян замын тоосонд дарагдсан элэнхий ноорхой хувцастай хижээл хар хүн нар жаргахын өмнө хүрч ирэв. Тэртээ тэнгэр, газрын савсалганд Баянбараатын хөглөгөр хөх уулс сүүмэлзэн харагдах нь санаа алдмаар сайхан. Гандаж, гундсан сэтгэлийн манан дунд зээрэн шарга морь унасан залуухан бүсгүй салхи татуулан галигуулна. “Дөмөн дөмгөрхөн гишгэдэлтэй” хэмээсэн араас дагаж нэхсэн халиун хонгор аялгуу бүдэг бадагхан сонсогдоно. Морины салхинд дэрвэлзэх улаан тогон алчуурын сэжүүр дороос инээмсэглэл бужигнуулсан эрх хар нүд тормолзоно. Хөлс тоос болсон хуучин муу малгайгаа тас атган, шингэрч цайсан хэдэн туг сэвлэг үсээ салхинд сэрвэлзүүлэн зогссон хижээл эр гэнэт яав гэмээр амаа эв хавгүй өмөлзүүлээд балчир хүүхэд адил хоёр гараараа нүүрээ даран хөгшин хүний гаслантай агаад өрөвдөлтэй дуугаар эхэр татан хэнгэнүүлэн уйлсан боловч нүднээс нь нулимс гарсангүй. Үхлээс бусдыг үзсэн тэр архичин эр хуурай нүдээ хатингар том гараараа нэгэнтээ шудран арчаад нулимс эс үзсэндээ өөрөө өөртөө өширхөж гомдов уу яав, нударгаа байдгаараа зангидан өгөршихөөс наахнуур болсон өтөл буурал толгойгоо хар тэнхээгээрээ шаагаад өвдсөндөө ч юм уу, эсхүл өдий болтол үхэж далд оролгүй орчлнонгийн шороо хөдөлгөж яваа үйл, лайндаа хорсч бухимдсандаа ч тэр үү цэлхэрч хавдсан галгүй нүднээс нь ганцхан дусал нулимс гарч ирээд зовхинд нь тээглэн гялтганан байснаа дуртай дургүй бөмбөрөн уналаа. Толгойгоо хар тэнхээгээрээ шааж баймаажин нулимсаа сая нэг үзэж, бага зэрэг тайвшран дотор нь уужирсан хөөрхий эр ойр хавьд хүн амьтан байх вий гэсэн шиг эл хуль аглаг хээр талыг нэгэнтээ болгоон тойруулан хараад шувуу ч эс үзэгдсэнд санаа амран сөхрөн сууж, Үүргэвчээ задлан нэгэн шил самгоон хэмээх нэрмэл архи гарган бөглөөг нв аваад хамартаа болгоомжтойхон ойртуулж гүн амьсгал татсанаа түүний мансуурам сайхан үнэрт нүд нь гэрэлтэн магнайн үрчлээ нь тэнийгээд явчихлаа.
Даруулга, давс ч үгүй тэр хүн сурсан зангаараа лонхны амыг ханцуйгаараа ёс төдий хальтхан арчмаар болоод бяцхан зүрхшээсэн янзтай дээш өргөн нэг сүрхий харснаа шилээр нь гуд гуд залгилаа.
Тэгээд гарынхаа араар амаа даран, оршуулгын газрын шороо чулууг нүдээрээ бүртгэр мэт хэсэгхэн зуур чимээгүй газар ширтэн сууснаа босч булшны толгой дээр босгосон боржигон чулуун дээр хичээнгүйлэн сийлсэн “Дэнсмаа” хэмээх нэрийг бичиг Үсэг тайлагдаагүй хүний харцаар үсэглэн ядан уншсанаа:
– Дэнсмаа минь, намайгаа уучлаарай!
Шоронд ороод чам дээрээ бүтэн таван жил ирж чадсангүй. Хоёр нарны
хооронд хуяг, тахаруудын бууны ам жадны үзүүрт туугдан нуруугаа бөгтөр болтол жонш үүрлээ. Яаж ч ядарч зүдэрч явсан хүний хань гэдэг улаан гол тасартал мартагддагүй юм байна. Ямар сайндаа шоронгоос үнэн гарав уу үгүй юу ах дүүтэйгээ уулзаж хувцсаа ч сольж амжилгүй наашаа зүтгэж ирэхэв дээ. Худлаа гэвэд хорих газраас суллагдсан тамгатай бичиг энэ байна. Үүний он сарыг хар ! гэснээ салганасан ясархаг гараараа булшны чулууг энхрийлэн илж
– Энэ хорвоо дээр чамаас минь надад үлдсэн юи ердөө л энэ тохойн чинээхэн амьгүй хүйтэн чулуу….
Ээ элий халаг минь гэж дуу алдаад уйлах нь уу гэмээр нүүрээ эв хавгүй
үрчийлгэснээ:
– Би чинь төрд дансгүй шахам нэг муу ядарсан архичин. Нүд анихын цагт хажуу бөөрөнд чинь ирж хэвтвэл дээдийн заяа тэр биз. Гэвч хаана тэнэж яваад үхэхийг бүү мэд.
Дэнсмаа минь! Чамаасаа хойш би нар үзсэнгүй, жаргал гээчийг
амссангүй . Муу өвгөн чинь энэ хараал шүгэлсэн бачуу давчуухан хорвоо дээр ганцаардаж гүйцлээ. Ингэж амьд явснаас түргэхэн шиг төрөл арилжиж чинийхээ хойноос очих минь гэж өгүүлснээ үлдсэн архиа шүүрэн авч нэг амиар хөнтрөөд шилийг чулуудан халааснаасаа үнгэгдсэн цаасан тамхиа гаргаж асаалаа.
Өл хоолгүй, аяншиж ядарсан тэр эрийн толгойд хатуу архины ааг, охь хоромхон зуур гарч, ад тийрэнгийн бүжиг цам л ийм догшин байдаг болов уу гэлтэй буцалмал халуун аялгуу хамаг цусаар нь дамжин цовхчин гүйнэ.
Дуулъя гэтэл уйлмаар, уйлъя гэтэл дуулмаар адтай муухай согтож байлаа. Газар тэнгэр хоёрыг ялгахгүй болтлоо согтсон тэр хүн аль хэдийнээ ухаан тавьсан бололтой булшны чулууг яг л хүн шиг хүзүүдэн тэвэрч:
– чи яасан хүний зовлон мэддэгүй хатуу цэвдэг чулуу вэ. Би чамайг арай ч ийм гэж санасангүй. Бороо, нулимс хоёрыг ялгахгүй ийм хөлдүү сэтгэлтэйг чинь мэдсэн бол би чамайг тэр газраас чирэн ирж Дэнсмаагийнхаа толгой дээр яалаа гэж тавихав дээ. Чамаас шал өөр, илчтэй гэрэлтэй, өр зөөлөн өөхөн цагаан чулуу авчирч босгох байсан юм. Ээ тэнэг толгой хэмээн агсагнан хашгирлаа.
Согтуу хүний бахардаж цухалдсан тэр сөөнгөдүү хахир дуунд үдшийн бор гэгээн дор амар жимэр зүүрмэглэн байсан их тал цочрон нэгэнтээ дайвасхийгээд тогтов. Ноорхой хувцастыг бүүр түүрхэн ухаан ороход түүний өмнө хөх дэлэн нь сэрийсэн нэг өлөгчин чоно хүрээд ирчихсэн гэрийн нохой адил сүүлээ шарвалзуулан зогсож байлаа.
Согтуу эр гэнэт чоно үзээд бяцхан цочисхийж тарж бутарсан ухаанаа цуглуулахыг хичээн, өрөөсөн нүдээ анхин байж хараагаа нарийсган түүнийг харлаа. Араа шүдтэй зэрлэг амьтан хирнээ хачин танил, дулаахан харцаар өөдөөс ширтэх нь гайхавч баршгүй. “ энэ чинь хүн үү, аратан уу” гэж бодох зуур мөнөөхөн өлөгчин чонын нүд гэв гэнэт талийгаачийнх нь нүдээр солигдон, хүн хүнийхээс том нэгэн дусал нулимс унагаагаад энэ яваа насандаа мартагдамгүй өрөвдөлтэй дуугаар гаслан улив. Дээр сартай доор газартай бөгөөтөл мөр, сүүдэргүй тэр хачин амьтныг харсан ганц бие эр харамсахдаа гэнэт ухасхийн босоод:
– Шоронд орсон адгийн шаар би чоно болоогүй байхад, шороон дор орсон хөөрхийн чи минь яахаараа чоно болчихдог билээ гэж нэгэнтээ халаглан хашгираад толгойгоо тэврэн сөхрөн уналаа.
1991 он
С. Догмид “Хүний хань”
2018 оны 04-р сарын 04 өдөр, 17 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
