Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшингээр ахлуулсан Улсын Онцгой комиссын ажлын хэсэг ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, түймэртэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх, учирч болзошгүй эрсдэлийг бууруулах, мэргэжлийн удирдлага, шуурхай зохион байгуулалтаар хангах, төр, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор орон нутагт ажиллаж байна.
Ажлын хэсэг энэ сарын 07-08-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Жаргалтхаан, Мөрөн, Бэрх, Батноров суманд ажиллаж, аймгийн Онцгой комиссыг хуралдуулан, ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаар мэдээлэл сонслоо.

Хэнтий аймгийн хэмжээнд өнгөрсөн онд 7 сумын нутагт 11 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч, 2315 га бэлчээр, 240 га ойн талбай шатаж, ард иргэдийн өмч хөрөнгөнд 5,3 сая, байгаль экологид 136.3 сая төгрөгийн хохирол учирсан байна.
Өвөл хур тундас бага орсны улмаас хаврын хуурайшилт эрт явагдаж нийт нутгаар ой, хээрийн түймэр гаргах эрсдэл өндөр байгаа учраас ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн Улсын Онцгой комиссын “Ой хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” 01 дүгээр албан даалгавар, Монгол Улсын Шадар Сайд, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нарын хамтарсан 2019 оны 12/А/51 дүгээр тушаалыг хэрэгжүүлэн аймгийн Засаг даргын 02 албан даалгаварын хүрээнд төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байгаа аж.
Тухайлбал, Гамшгаас хамгаалах сайн дурын хэсгийг бүх сумдад байгуулж гамшгийн үед үүрэг гүйцэтгэх мэдлэг, дадлага олгох, шаардлагатай техник багаж хэрэгслээр хангах үүрэг даалгавар өгч биелэлтэнд хяналт тавьж ажиллаж байна.
Мөн Ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх бэлтгэлийг хангуулах зорилгоор аймгийн 18 сум, 5 тосгодыг 6 бүсэд хувааж аймгийн Засаг даргын нэрэмжит “Бэлэн байдлын үзлэг”, “Аврагч-2019” тэмцээнийг гуравдугаар сард тус тус зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байгааг танилцууллаа.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд БОАЖЯ, ОБЕГ, МХЕГ, Стандарт хэмжилзүйн газрын холбогдох мэргэжилтнүүд багтан ажиллаж байгаа бөгөөд Дорнод, Сүхбаатар аймгуудад ажиллана эж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
