Монголын үндэсний олон нийтийн радио, телевиз, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбоо хамтран зохион байгуулсан “Ээждээ захидал бичээрэй” улсын уралдааны эцсийн шатны дүн гарч, шилдэг захидлын эзэд шагналаа гардаж авсан. 11 дэх удаагаа зохион байгуулагдаж буй тус уралдаанд түрүүлсэн Архангай аймгийн Цэцэрлэг сумын оролцогч А.Төмөрсүхээс ээж Б.Аюушжавдаа бичсэн захидлыг хүргэж байна.
Сайн байна уу? Ээжээ. Сайхан хаваржиж байна уу? Таны минь бие сайн биз дээ. Миний муу ээж юу л хийж сууна даа. Ээжээ охин нь хэн нэгэнд захиа бичиж байсангүй ээ. Амьдралдаа анх удаа тандаа зориулан энэхүү захиаг бичиж сууна. Охиныхоо бичсэнийг сэтгэлээрээ сонсож ойлгоорой ээжээ.
Анх мэдээ орсон цагаасаа л эхлэн тантайгаа зөндөө зүйлийн талаар ярилцах юмсан гэж хүсдэг байлаа. Таныгаа хэлгүй дүлий гэдгийг мэдчихээд шидтэн болохыг хүсдэг байсансан, тэгвэл ээжийгээ ярьдаг бүр дуулдаг болгоно доо гэж боддог байлаа. Хэзээ ч биелэхгүй боломжгүй гэдгийг өвөө минь хэлэхэд /үгүй ээ, би том болоод ээжийгээ заавал хэлд оруулна/ гэж хэлдэг байж билээ. Ээжээ охин нь тандаа зөндөө хайртай шүү.
Ээжээ та минь санаж байна уу? Та минь намайг зам хөндлөн гарч чадахгүй гээд сургуулийн хашааны гадна хүлээдэг сэн. Сургуулиас намайг гараад ирэхэд дуудаж даллана, харин ангийн хөвгүүд “хөөе хэлгүй ээж чинь ирлээ” гэж шоолно. Би тэр үед танд уурлаж “гэртээ байж байхгүй юу хийж яваа юм бэ” гэж дохиход та хүүхдүүдийн ярихыг сонсоогүй болохоор инээгээд л пичень өгдөгсөн. Дараа өдөр нь дахиад ирэхэд, би хүүхдүүдээс ичээд сургуулийн арын хашаагаар гараад явчхаж билээ. Харин та тэндээ намайг зөндөө хүлээсэнсэн. Одоо бодоход ангийн маань хүүхдүүд, бас би өөрөө хүүхэд болохоор тэнэг байж дээ. Ээжийгээ гомдоосон байх даа. Уучлаарай охиныгоо, тэнэг охиныгоо уучлаарай. Бас хамтдаа цирк үзэж байгаад алиалагч гарч тоглоход та минь үнэхээр чанга инээхэд хүмүүс тань руу эргэж харахад би ичсэндээ таныг чимээгүй гэж дохьсон. Харин та минь дахиж инээгээгүй. Бас автобусанд суудал олж суугаад намайг суулгах гэж дуудахад би ичээд хүний араар орчихсон. Таныгаа бас л гомдоосон байх даа.
Арай томхон болж 8, 9 дүгээр ангид ороод л таныгаа илүү ойлгож эхлэсэн дээ. Та цэвэрлэгч хийж, би тань дээрээ хичээлээ тарж очихдоо талх чихэртэй хавсарч аваачиж өгдөгсөн. Харин тэр үед би ичихээ больчихсон харин ч бахархаж байсан.
Ээжээ охин нь 6 хүүхдийн ээж болсон, танаасаа салбарлаад өнөр олуулаа болж байна даа. Бага хүү маань нэг удаа ээжээ та эмээг хэлгүй, хэлгүй гээд л байсан чинь эмээгийн аман дотор аймаар том хэл байна лээ шүү дээ гэж хэлж инээлгэж билээ. Одоо би хүүхдүүддээ хүнийг дутуу юмаар нь гоочилж, дуурайж, шоолж болдоггүй шүү гэж захиж хэлдэг.
Одоо удахгүй охин нь эмээ болно, харин та минь буурай эмээ болно.
Хоёулаа хамтдаа өтөлж, хамтдаа жаргана аа. Хэрвээ хойд нас гэж байдаг бол хоёулаа дахин ээж охин болж төрөөд зөндөө ихийг ярилцана шүү. Шөнө, өдөр хоёр ч багадах байхдаа та бид хоёрт. Тэр үед би таныг ээжээ гэж дуудахад та над руу харж миний охин нааш ир гэж хэлээрэй. Би тань дээрээ гүйгээд л очно шүү ээжээ. Тиймээ би хорвоогийн хамгийн сайхан ээж дээрээ гүйгээд л, гүйгээд л очно оо.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Yamar goy zahia ve uneheer setgel uyarlaa
Mundag yumaa
Сайхан захиа байна
Saikhan bichjee.Unekheer unen,amidraldaa tokhioldson zuilee engiin,saikhan bichjee.Olon khumuus uzej,sonsgolyn berkhsheeltei khumuusiig khairlaj yavaasai.
Saihan zahidal bichsen bn.ger buld ni eruul enh.sain saihnig husye.eej ni urt naslaarai
Ямар гоё захиа вэ ямар мундаг бичээ вэ баяр хүргэё
Сэтгэл хөдлөгсөн сайхан захидал болжээ баяр хүргэе