Өнгөрөгч баяр, амралтын /2019.03.08-10/ өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 668 дуудлага, мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн ослын шинжтэй 452 дуудлагыг хүлээн авч шалгасан бөгөөд бүртгэгдсэн ослын улмаас нийслэл хотод 17 хүн гэмтэж бэртэн, орон нутагт 5 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд гарсан байна.
Түүнчлэн төмөр замын гарам дээр ноцтой 2 осол гарч, 2 хүний амь нас хохирсон бөгөөд уг ослууд нь явган зорчигч дайрагдах хэлбэрээр гарсан осол эзэлж байна. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн шинэчилсэн найруулгын 17.4 дэх хэсэгт “Үзэгдэх хүрээнд галт тэрэг ойртон ирж байвал гармын жижүүр, хаалт, гэрэл буюу дуут дохио ажиллаж байгаа эсэхээс үл хамааран гарам руу орохыг хориглоно” гэсэн заалт нэмж тусгасан байдаг.
2019.03.08-ны өдөр 21 цагийн орчим Төв аймгийн Сэргэлэн сум Баянбүрд 1-р баг Төмөр замын 467-р км-н 4-р зуутад ачааны галт тэргэнд Архангай аймагт оршин суух, 54 настай, эмэгтэй Д дайрагдаж амь насаа алдсан, мөн Сэлэнгэ аймагт Тоёота Axio маркийн автомашин гарамгүй газар хориг хашааг дайрч улмаар төмөр замын хоорондын замд явсан 3503-р галт тэргэнд мөргүүлсэн ба галт тэрэг яаралтай тоормос хийж зогссон тул ослын улмаас хүний амь нас эрсдээгүй байна. Явган зорчигч, тээврийн хэрэгслийн жолооч нар төмөр замын гармаар хөндлөн гарахдаа амжиж гарч чадна гэдэг байдлаар хөнгөмсөгөөр найдаж, анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцсоны улмаас амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирох эрсдэлтэй байдаг тул хаалт, гэрэл болон дуут дохио ажиллаж байгаа, галт тэрэг ойртон ирж байгаа тохиолдолд гармын өмнө хүлээж өнгөрүүлэх, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.
Гарсан зам тээврийн ослын 11 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 19 нь мөргөлдөх хэлбэрээр, онхолдох хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Тухайлбал:
2019.03.08-ны өдөр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын нутагт асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 7 настай, эмэгтэй Э-н амь нас хохирч, жолооч 18 настай Б, зорчигч 41 настай С нар гэмтсэн,
ХУД-ийн нутаг дулааны цахилгаан станц-3 замд T.Pruis-20 маркийн автомашин нь T.Pruis-11, T.Pruis-20 маркийн автомашинуудтай мөргөлдөж, дотор нь зорчиж явсан 2,3,6 настай 3 хүүхэд гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна.
Алба хаагчдаас гудамж замд хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 268 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон ба 52 хувь нь буюу 140 нь ОУ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр /2019.03.08/ бүртгэгдсэн байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
