Балжиннямтай өдөр

2019 оны 03-р сарын 14 өдөр, 08 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nohoi

-Аргын тооллын 3 дугаар сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 8, цагаан нохой, Гөрөөсөн толгой-4 од, мод суудал, 9 улаан мэнгэ, хотол чуулганы барилдлагатай өдөр. Балжинням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:08-18:55
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал нас уртасна маш сайн. Гэвч луу, үхэр, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бар, морь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу, үхэр, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх