Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Хэрэглэгч таны төлөө” нээлттэй өдөрлөг болж байна. Тус өдөрлөгт Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Цагдаагийн газар, Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн газар, Онцгой байдлын газар, Нийгмийн даатгалын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Татварын хэлтэс зэрэг 20 орчим албан байгууллага иргэдэд нээлттэй үйлчилж байна.
Мөн тухайн өдрийг тохиолдуулан Өмнөговь аймгийн тэргүүлэх хүнсний үйлдвэр “Өнөд өвлөх урлахуй” ХХК-ийн Даланбулаг хүнсний үйлдвэртэй нэгдүгээр сургуулийн наймдугаар ангийн хүүхдүүдийг танилцуулсан байна. Энэ нь өөрсдийн хэрэглэдэг хүнсний бүтээгдэхүүнээ хэрхэн үйлдвэрлэдэг болон хүнсний аюулгүй байдалд хэрхэн өндөр шаардлага тавьж ажилладгийг иргэдэд хүүхдүүдээр нь дамжуулан хүргэх зорилготой аж. Тухайн үйлдвэр нь 2008 онд цэвэр усны үйлдвэрлэлээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн бөгөөд өдгөө 10 гаруй нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдэд болон уул уурхайн компаниудад нийлүүлдэг байна. Уг үйлдвэрийн талаар хүүхдүүд хэлэхдээ “Бид Даланбулагаас аюулгүй хүнс хэрэглэдэг юм байна. Өндөр зэрэглэлийн ариутгалын хаалгатай, металл илрүүлэгч суурилуулсан нь маш их таалагдлаа” гэлээ.
Олон улсын хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулсан нээлттэй өдөрлөг энэ сарын 15-нд дуусна.


Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
