Их аварга Хакүхо 10 даваатай Харү башёг тэргүүлж байна

2019 оны 03-р сарын 19 өдөр, 17 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
davaa

Японы мэргэжлийн сүмо бөхийн Харү башё буюу хаврын тэмцээн өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдсэн 10 дахь өдөр 69 дэх Их аварга Хакүхо М.Даваажаргал, Тамаваши Сэкиваке Б.Мөнх-Оргилыг давснаар 10 даваатай тэргүүллээ хадгалж үлдлээ.

 Харин Тамаваши 4 даваа, 6 унаатай болов. Ес дэх өдрийн барилдаанд Озэки Гоэйдог давж, 50 хувийн амжилтаа үзүүлсэн“Үлэмж биет” гэгддэг Ичиножёо А.Ичинноров энэ өдөр Озэки Такаясүг хүч бяраар илүүрхэн давж 9 даваа нэг унаатай болов. Харин энэ өдөр 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд, Такакейшёод унаснаар 2 унаатай болов. Энэ өдөр өрсөлдөгчдөө давсан Озэки Гойэдо, Такаясү нар 8 даваа, 2 унаатай байна. Озэки асан Котошёогикү 8 даваатай байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх