Наурыз-Нарны баярын халуун мэндийг хүргэе!
Казах түмний үндэсний баяр болох Наурызын баярыг угтан Улаанбаатар дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Казах ёс заншлыг сурталчлах өдөрлөг”-ийг МЗХ-ны байранд олон нийтэд нээлттэй зохион байгууллаа.
Өдөрлөгт А. Бакей УИХ-ын гишүүн асан, Х. Ержан зам тээврийн дэд сайд асан, А. Ерболат Туран Ворлд компаны захирал мөн МЗХ-ны Ерөнхий Нарийн Бичгийн дарга Б.Бэлгүтэй мөн Улаанбаатар хот дахь Баян-Өлгий аймгийн Залуучуудын холбооны тэргүүн Б.Ербулан болон залуучуудын төлөөлөл оролцлоо.
Өдөрлөгөөр МЗХ-ны залуус танхимд казах үндэсний гэрийг тусгайлан барьсан юм. Хүрэлцэн ирсэн зочдыг наурыз көже, идээ будаагаар дайлж, казах түмний ёс заншил, түүх соёл, уламжлалын талаар мэдээлэл өгч, танилцууллаа. Түүнчлэн казах ардын дуу, доомборын аялгуу, бүргэд хэрхэн сургадаг талаар сонирхуулсан юм.
Энэ үеэр ажил үйлсээрээ бусдыгаа манлайлсан Жандос, Берденбек, Актанберди нарыг МЗХ-ны “Тэргүүний Залуу” цол тэмдгээр шагнасныг МЗХ-ны Бодлого Хэрэгжилтийг Зохицуулах Газрын дарга Ө.Шинэхүү гардуулан өглөө.
Сонирхуулахад Наурыз нь цаг тоолол ёсоор өдөр шөнө тэнцсэн өдөр тохиодог хаврын баяр билээ. Нарны баяр бол казах үндэстний баяр бахдал, нүүдэлчин түмний нийтлэг ёслол бөгөөд Казах түмэн Наурызын баярыг тэмдэглэхдээ амьдралын үндэс болсон байгаль орчноо хайрлан хамгаалахын зэрэгцээ ахас дээдэс, багачууд хүүхдээ энхрийлж золгодог юм байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
