Өнөөдөр Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны хурлын танхимд Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох журмын төслийг олон нийтээр хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хэлэлцүүлэгт 140 гаруй жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгч, аж ахуй нэгжийн болон иргэдийн төлөөлөл оролцож энэхүү журмын төсөлд санал санаачлаг гаргаж байна.
Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.-т “нийтийн санаа бодлыг тусгах зорилгоор хэлэлцүүлэг зохион байгуулж, оролцох боломжоор хангах бөгөөд эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөх бүлгийн хүрээнд хэлэлцүүлэг зохион байгуулна” гэж заасны дагуу жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн санал бодлыг журамд тусгах, оролцох боломжийг нэмэгдүүлэх зорилгоор тус хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлэгт оролцож чадаагүй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид ХХААХҮЯ-ны цахим хуудсаар /www.mofa.gov.mn/ дамжуулан 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл саналаа өгөх боломжтой юм.
Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах чиглэлээр журамд өөрчлөлт оруулах үүрэг болгосон. Үүргийн дагуу Төрийн нарийн бичгийн даргын 2019 оны А/50 дугаар тушаалаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох төсөл сонгон шалгаруулах журам”-ын төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэгт Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Баялаг бүтээгчдийг дэмжих холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэл худалдааны манлайлал холбоо зэрэг төрийн бус байгууллагуудын төлөөлөл орсон уг ажлын хэсэг хэд хэдэн удаа хуралдаж хөнгөлөлттэй зээл олгох үйл ажиллагааг ил тод, нээлттэй зохион байгуулах, төсөлд тавигдах шаардлага, хороо болон дэд хорооны эрх, үүрэг, бүрэлдэхүүнийг тодорхой болгох, зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зэрэг чиглэлээр ажлын хэсгийн гишүүдийн гаргасан санал, санаачилгыг тусган дараах гол өөрчлөлтийг оруулан журмын төслийг боловсруулжээ. Үүнд:
1. Банкаар дамжуулан олгох хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэр, төсөл сонгон шалгаруулах зарим эрхийг орон нутагт шилжүүлэх;
2. Төсөл сонгон шалгаруулах хорооны бүрэлдэхүүнийг тодорхой болгож, төрийн бус байгууллагын төлөөллийг нэмэгдүүлэх;
3. Хөнгөлөлттэй зээлийг дамжуулан олгох арилжааны банканд тавигдах шаардлагыг тодорхой болгох;
4. Хөнгөлөлттэй зээл авах жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тавигдах шаардлагыг иргэн, хуулийн этгээдээр тодорхой болгох;
5. Төсөл хүлээн авах хугацааны товыг тогтоохдоо жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд тодорхой цаг хугацаа өгдөг зохицуулалтыг хийх;
6. ЖДҮЭ-ийн төслийг хүлээн авах, шалгах, судалгаа хийх, хурлаар хэлэлцүүлэх зэрэг үе шат бүрийг нарийвчлан зааж, хариуцлагыг нэмэгдүүлэх;
7. Хөнгөлөлттэй зээл авсан жижиг, дунд үйлдвэр эрхлэгч, санхүүжүүлж буй байгууллага хоорондын уялдааг сайжруулах, харилцан уялдаатай, хяналт тавих боломжийг бүрдүүлэн ажиллах;
8. ЖДҮХС, зээлдэгчийн зээлийн эрсдэлийг бууруулах зорилгоор даатгалд хамруулдаг байх;
9. Төсөл хүлээн авах үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн хялбаршуулах зэрэг.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
