Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сантай байгуулсан хамтын ажиллагааны санамж бичгийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх “Залуучуудын хөгжлийн хөтөлбөр-2019” үйл ажиллагааны нээлт өнөөдөр Нийслэлийн иргэний танхимд боллоо.
Тус хөтөлбөрийн нээлтийн үеэр Нийслэлийн залуучуудын хөгжлийн газрын дарга С.Сүх-Очир хэлсэн үгэндээ: “Залуучуудын хөгжлийн хөтөлбөрт хамрагдаж байгаа залуучууд Та бүхний өмнө өргөн боломж нээлттэй байна. Тухайлбал нийслэлийн Залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх мэдээллийн технологийн сургалтад төлбөргүй хамрагдах, хөтөлбөрийн хүрээнд жилийн туршид ажил, мэргэжлээ зөв сонгох мэдлэг, ур чадвараа нэмэгдүүлэх, дадлагажих, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдтэй танилцах, эерэг хандлагын болон хувь хүний хөгжлийн сургалт, гэр бүлийн боловсрол, санхүүгийн болон бизнесийн боловсрол олгох сургалтуудаас гадна, өдөрлөг, уралдаан, тэмцээнд оролцож, өөрсдийгөө хөгжүүлэх, нийгэмд тустай сайн үйлс бүтээх олон ажлуудыг хамтдаа хийх болно. Мөн дүүргүүдийн Залуучуудын хөгжлийн төвүүдээр дамжуулан сэтгэл зүйн болон эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө авах боломжтой юм” гэлээ.
Хөтөлбөрийн нээлтийн үеэр “Эрдэнэ тав баг” ТББ-ын тэргүүн Н.Энхбаатар оролцогчдод “Эерэг хандлага” сэдвээр мэдээлэл өглөө. Энэхүү хөтөлбөрт 17-21 насны 100 залуу хамрагдах бөгөөд эхний үйл ажиллагаанд хамрагдсан 250 залуучуудаас цаашид зохион байгуулах үйл ажиллагаа болон залуучуудад зориулсан хөгжим, бүжиг, уран зургийн сургалт, сайн дурын “Нобле клуб”-ын үйл ажиллагаанд оролцох талаар сонирхлын судалгаа авлаа. гэж Нийслэлийн Залуучуудын хөгжлийн газраас мэдээллээ.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
