Монгол улсын гавьяат жүжигчин, Хошин урлагийн нэрт зүтгэлтэн, Л.Жанчивдоржийн хүү Ж.Сэнгэдорж найруулагчийг “аргагүй л мундаг хүний хүүхэд, аавынхаа авъяасыг өвлөж төрөөд, өргөж явна даа” хэмээн магтах хүн цөөнгүй байдаг. Үнэхээр ч “Мөрөөдлийн хөлөг онгоц”-оос эхлээд “Бодлын хулгайч” “Ларьдма” “Үргээлэг” зэрэг олон киногоороо үзэгчдийг байлдан дагуулсан түүний шинэ уран бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байна. Олон улсад Family drama буюу ГЭР БҮЛИЙН гэх төрөл нэн түгээмэл байдаг бол манай улсад төдийлөн бүтээгдээд байдаггүйг тодотгон ярилаа.
Техник технологийн дэвшил, нийгмийн шилжилт хөгжлийн үйл явц хүний нийгэмд тэр тусмаа гэр бүлийн харилцаанд хэрхэн нөлөөлж байгааг өгүүлэх “Би нар” кино ирэх дөрөвдүгээр сарын 05-ны өдөр бүх кино театруудаар нээлтээ хийхэд бэлэн болжээ. Энэхүү уран бүтээл нь бүх насныхан үзэхэд тохиромжтой гэр бүлийн уран сайхны кино болсноороо онцлогтой ажээ. Найруулагч уг киногоороо 1990 оноос хойш Монголын нийгэмд болж өрнөсөн үйл явдлууд, техник технологийн хөгжил ялангуяа цахим орчин, компьютер тоглоомын хор хөнөөл бидний хойч үе хүүхэд багачуудад хэрхэн нөлөөлж байгаа, гэр бүлийн харилцааны чухал чанар, үнэ цэнийг гурван бүлгээр хүмүүст сануулахыг зорьсон гэдгээ онцолж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
