Бодибилдинг, фитнессийн Дэлхийн дөрвөн удаагийн аварга, ОУХМ Гамбагын Угалзцэцэг “Монгол Улсын Гавьяат Тамирчин” цол хүртсэний хүндэтгэлийн цайллагаа 2019 оны 03 дугаар сарын 23-ны өдөр зохион байгууллаа.
ОУХМ Г.Угалзцэцэг 2018 онд Тайландын Чианг Май хотод зохион байгуулагдсан WBPF холбооны 10 дахь удаагийн ДАШТ-нд оролцож хос алтан медаль хүртсэн амжилт үзүүлсэн юм. Мөн түүний хувьд өмнө нь 2016 онд Тайландын Бангкок хотноо болсон бодибилдинг, фитнессийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн атлетик ангилалд оролцож алтан медаль хүртэж байсан. 2017 онд БНСУ-ын Сөүл хотноо болсон Ази тивийн бодибилдингийн аварга шалгаруулах тэмцээнээс алтан медаль хүртэж дэлхийн хошой аварга болж байсан билээ.
Тэрээр Монголын бодибилдинг, фитнесийн спортын гуравдах гавьяат тамирчин бөгөөд эмэгтэй тамирчдаас анхных нь болсон юм.
Тус цайллагын үеэр МУГТ Г.Угалзцэцэгийн амжилтыг үнэлэн МЗХ-оос “Амжилтын Хүрэл Од” одон медалиар шагнаж урамшууллаа.
МУГТ Г.Угалзцэцэг: Цаашдаа улам их хичээх болно. Намайг үргэлж хурцалж өгч байдаг хүмүүстээ баярлалаа. Би дэлхийн дөрвөн удаагийн аварга болсон. Цаашдаа дахиад илүү олон удаа дэлхийн аварга болмоор байна. Залуучууддаа хандаж спортлог байгаарай гэж хэлмээр байна. Зөвхөн бодибилдинг гэлтгүй спорт үнэхээр сайхан шүү хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
