Бэлтгэсэн: МАЗУГ-ын эрдэм шинжилгээний ажилтан Г.Сэр-Од
Театрын түүх бол хүн төрөлхтөний оюуны соёлтой салшгүй холбоотой байдаг. Монголчуудын театр, урлагийн туулж өнгөрүүлсэн цаг хугацаа урт, бүтээж туурвисан өв сан нь арвин байна.
Монголын ард түмний аман болон бичгийн зохиол эрт дээр үеэс уламжлагдан ирсэн байна. Хэдэн зуун мянган жилийн түүхт хөгжлийн замдаа шашин болон дээдэс ямбатны ордны зохиол найраг, үзвэрийн зүйлийн зэрэгцээ нүүдэлчин, малчин ард түмний аман зохиол болох үгтэй тоглоом, хуримын ёсны харилцаа үг, үлгэр домог, шог хошин яриа, оньсого, таавар, ерөөл магтаал, холбоо үг, найралцаа үг, уртын болон богинын дуу, харилцаа дуу, дуут жүжиг, бүжиг наадам, сурын уухай, бөхийн болон хурдан морины цол зэрэг ардач чиглэлийн зүйлүүд аажмар баяжин хөгжжээ.

Төв театрын хуучин барилгыг засварлуулах тухай Ардын Сайд нарын Зөвлөлийн 31 дүгээр хурлын тогтоол. 30/1940/ оны 9 дүгээр сарын 4-ний өдөр. [1]
[1] МУҮТА, ТБА, Х.1, Д.2, ХН.766, Х.57
1930-аад оны эхээр Хүмүүсийг цуглуулж, авьяас билгийг шалгаж авна гэж Улсын бага хүрлаас комисс гарсан бөгөөд тус комисст Янжмаа, Жамсран, Надмид, А.А.Ефремов, Ц.Гомбожав нар оржээ. Ингээд олонд хүргэх зарлалын үгийг зохиох, түүнийг хэвлүүлэх, тарааж наах ажилд А.Ефремов, Ц.Гомбожав нар ч гар бие идэвхтэй оролцож, Ё.Шаравдоо их үүрэг гүйцэтгэн 1930 оны есдүгээр сарын эхээр Хүрээний зүүн, баруун, урд, хойд хороо, Гандан, Богдын ордны урд шар цаасан дээрх нэгэн зарлалд:
“…Хорьдугаар он(1930 он) есдүгээр сарын 17–ны оройн таван цагт Ардын цэнгэлдэх хүрээлэнгийн газар Улсын цэнгэлдэх танхимд орохыг хүсэгчдийг шалгаж үзэж авах амуй. Энэхүү Улсын цэнгэлдэх танхим нь олон нийтийн дунд боловсрол гэгээрлийг тараах, театрын уран сайхны зохиолыг үүсгэх ба тус улсын дотор ший жүжгийн хэргииг дэлгэрүүлэхийн тулд байгуулагдан буй амуй. Театрт орогсод нь хамтын чанар бүхий хүмүүжил боловсролтой болно. Тус театр нь улс төрийн ба ерөнхий боловсрол хийгээд уран сайхны боловсрол бүхий улсын хэрэгт хүчээ өгөхийг хүсэх хүмүүсийг бэлтгэх зорилготой амуй” хэмээжээ.

Улаанбаатар хотноо Улсын төв театрыг байгуулах тухай Ардын Сайд нарын Зөвлөлийн 45 дугаар хурлын тогтоол. 30/1940/ оны 12 дугаар сарын 6 [1].
[1] МУҮТА, ТБА, Х.1, Д.2, ХН.766, Х.276-277
Ийнхүү Намын Төв Хорооны тогтоолоор байгуулагдсан түр сургууль 1930 оны есдүгээр сарын 25-наас эхлэн жүжигчний уран чадвар, театрын түүхийн хичээл орох болов. Мөн шинээр орсон олонх хүмүүс бичиг үсэггүй шахам байсан учир бичиг үсгийн дугуйлан бас хажуугаар нь хичээллүүлж байв. Энэ сургуулийн суралцагчид мөн л сайн дурын үндсэн дээр сурч байсан бөгөөд өдөр нь тус тусын албан ажлыг хийж оройн 18 цагаас 22 цаг хуртэл жүжигчний сургууль хийдэг байсан билээ.
Чингэж 1920-иод онд анх орчин цагийн театрын хэлбэр бүтэц бүрэлдэн тогтсноос хойш Монголын театрын урын сангийн чиг хандлагыг идэвхтэй өрнүүлж, Улсын төв театр уран бүтээл, үйл ажиллагааныхаа ерөнхий чиг шугам, төлөв байдлыг тогтоож чадсанаар тухайн үеийн театрын урлагийн хөгжлийн гол дүр зургийг тодруулснаар барахгүй, дэлхийн урлагийн шилдэг туурвилуудын нөлөө нь Монголын үндэсний театрийн хөгжлийг баяжуулж, түүний туршлагыг гүнзгийрүүлэн үндэсний өвөрмөц байдал, онцлог шинж төрхийг эвдэлгүй хөгжиж ирснийг Монголын театр урлагийн түүх бэлхнээ харуулдаг.
Иймээс өнөөдөр баярын өдөр нь тохиож буй нийт театр, урлагийн ажилтнууддаа ажлын амжилт, уран бүтээлийн олз омог ихтэй байхыг чин сэтгэлээсээ хүсээд, Үндэсний төв архивын сан хөмрөгт хадгалагдан буй үлэмж хэмжээний театрын түүхэнд холбогдох баримтын дээжээс толилуулж байгааг таалан болгооно уу

Улсын төв театрын жүжигчин Жигмэддорж, Жамъян, Долгорсүрэн, Рэнчинноров
нарт алдар цол олгох тухай БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн
52 дугаар хурлын тогтоол. 1946 оны 7 дугаар сарын 11-ний өдөр. [1]
[1] МУҮТА, ТБА, Х.11, Д.1, ХН.760, Х.164

Улсын хөгжимт драматик театрын шинэ барилгыг хүлээн авах Засгийн газрын комиссыг томилох тухай БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 244 дүгээр тогтоол.
1950 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр.

Улсын драмын театрыг Д.Нацагдоржийн нэрэмжит болгох тухай БНМАУ-ын Бага Хурлын Тэргүүлэгчдийн 154 дүгээр
хурлын тогтоол.
1966 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
