Сүүлийн өдрүүдэд эрүү шүүлт тулгаж, хэрэг хүлээлгэсэн тухай асуудал Улсын Их Хурал, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн түвшинд яригдаж, энэ асуудал олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байна. Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь эрүүдэн шүүхээс ангид байх эрхийн нөхцөл байдал, Комиссоос авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаарх асуудлаар байр сууриа илэрхийлж энэхүү мэдэгдлийг гаргаж байна.
Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цагаасаа хойш эрүү шүүлтээс ангид байх эрхийн зөрчлийг таслан зогсоох, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, цагдан хорих, эрүүлжүүлэх, баривчлах байр, хорих ангиудын нөхцөлийг сайжруулах, хохирогчийн эрхийг сэргээх, хуулийн байгууллагын алба хаагчдын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулсаар ирсэн билээ.
Комиссоос Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 илтгэлийн 13-т эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийн талаар илтгэж, хуулийн практикт оршсоор буй эрүү шүүлт тулгах гэмт хэрэгтэй тэмцэх, таслан зогсоох талаар тодорхой арга хэмжээ авахуулахаар удаа дараа санал, зөвлөмж хүргүүлж байсан болно. Тухайлбал, 2015 оны 14 дэх илтгэлд Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албыг татан буулгасан нь эрүү шүүлт тулгах гэмт хэргийг илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаанд ухралт болсныг, мөн 16 дахь илтгэлд эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар, үр дүнтэй мөрдөн шалгах байгууллагыг байгуулж, бүтэц, орон тоог нь шийдвэрлэх талаар, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг яаралтай байгуулж, төсөв, орон тоог нь шийдвэрлэх саналуудыг хүргүүлж байсан боловч төрөөс өнөөдрийг хүртэл арга хэмжээ аваагүй байна.
Монгол Улс Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр нэгдэн орсноос хойш 5 жилийн хугацаа өнгөрсөн ч уг олон улсын гэрээний дагуу эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний механизмыг өнөөдрийг хүртэл байгуулаагүй байна.
НҮБ-ын Хүний эрхийн Хороо 2017 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмждөө “…Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах алба, Авлигатай тэмцэх газар эрүү шүүлт тулгасан хэргийг мөрдөн шалгахад бие даасан байдал хангалтгүй байгаад анхаарал хандуулахыг Хорооны зүгээс хүсч байна”, мөн “…Оролцогч улс нь эрүү шүүлт тулгасан үйлдлийн талаар мөн зүй бус харьцааны талаар гаргасан бүх гомдол, мэдээллийг шуурхай, үр дүнтэйгээр шийдвэрлэж байгаа эсэхийг нягтлах, ийм төрлийн хэрэг үйлдэгсдийг яллах, хэрэв шүүгдсэн тохиолдолд зохих ёсоор ял шийтгэгдсэн эсэх, хохирол нөхөн сэргээгдэх боломжтой эсэх, нөхөн төлбөр бүрэн авах боломжтой эсэхийг нягтлах ёстой” гэсэн байдаг. Түүнчлэн НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын талаарх Үндэсний 2 дугаар илтгэлтэй холбогдуулан 12 зөвлөмжийг Монгол Улсын Засгийн газарт өгснийг дурдах хэрэгтэй.
НҮБ-ын Хүний эрхийн зөвлөл, Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны удаа дараагийн зөвлөмжөөс үзэхэд эрүүдэн шүүсэн гэх алба хаагчдын үйлдлийг шалгах бие даасан байгууллага байгуулах, эрүү шүүлт тулгах гэмт хэргийн хохирогчийн хохирлыг төрөөс нөхөн төлөх, зөрчигдсөн эрхийг нь сэргээх, Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенцийн Нэмэлт Протоколоор хүлээсэн үүргээ биелүүлж, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга хэмжээ авах шаардлагатай байна.
Үүнээс өмнө НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг хорооны тусгай илтгэгч Манфред Новак 2005 онд Засгийн газрын урилгаар ирж ажиллахдаа “…сэжигтнүүдийг эрүүдэн шүүх, тэдэнтэй хүнлэг бусаар харьцах явдал байнга гарч, үйлдэгчид шийтгэл хүлээлгэхгүй байх, түүний хохирогчдыг хамгаалах хууль эрх зүйн хамгаалалт, нөхөн олговор төлөх, нөхөн сэргээх зохистой үр нөлөө бүхий тогтолцоо практикт үгүйлэгдэж байна” гэж дүгнэснийг, үүнтэй холбоотойгоор Улсын Их Хурлаас 2006 оны 6 дугаар сарын 15-ны өдөр “Хуулийн байгууллагуудын талаар авах арга хэмжээний тухай” 54 дүгээр тогтоол баталж байсныг дахин сануулах нь зүйтэй.
Гэвч Нэгдсэн Үндэстний Байгууллагын холбогдох хороод, Хүний эрхийн зөвлөлөөс өгсөн зөвлөмжүүдийг өнөөдрийг хүртэл бүрэн хэрэгжүүлж чадахгүй байгаагийн улмаас эрүү шүүлтээс ангид байх эрх хангагдахгүй байна. Энэ байдлыг Комиссоос удаа дараа УИХ-д илтгэж, арга хэмжээ авахуулахаар санал, зөвлөмжүүдийг хүргүүлсэн ч дорвитой арга хэмжээ авахгүй байгаад харамсч байна.
Иймд Комиссын илтгэлүүдээр өгсөн санал, зөвлөмж, НҮБ-ын Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц, түүний Нэмэлт Протоколоор хүлээсэн үүргээ биелүүлэх, эдгээр олон улсын гэрээг үндэсний хууль тогтоомжийн нэгэн адил дагаж мөрдөх, НҮБ-ын холбогдох гэрээний хороодоос өгсөн зөвлөмжийг хэрэгжүүлж ажиллах шаардлагатай байгааг Комиссын зүгээс хууль тогтоогч, шийдвэр гаргагчдын сонорт дахин хүргүүлж байна.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСС

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
