Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян” 8 дахь жилдээ болох гэж байна.
Энэ жил Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас “Эрүүл, аюулгүй ирээдүйн хөдөлмөрийн төлөө” уриан дор “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2019” арга хэмжээ улс орон даяар зохион байгуулагдана.
Уг арга хэмжээний гол зорилго нь үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөл болон бусад эрсдэлд хүчин зүйлийн нөлөөллөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, ХАБЭА-н үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардлагатай дэвшилтэд технологийг нийтийн хүртээл болгох, төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх юм.
Сарын аяны хүрээнд
– Ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийн үлгэрчилсэн жагсаалтын төслийг боловсруулж, ХАБЭА-н ажилтнуудад гарын авлага, зөвлөмж болгох,
– Аюул эрсдэлийг илрүүлэх кампанит ажил зохион байгуулах,
– Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдыг дунд ХАБЭА-н сэдэвт гар зургийн уралдаан зохион байгуулах, үзэсгэлэн гаргах,
– ХАБЭА-н шилдэг илтгэлийн уралдааныг багш, эрдэмтэн эрдэм шинжилгээний ажилтан, ААНБ-ын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын дунд зохион байгуулах,
– Нийслэлийн хөдөлмөрийн газар, 9 дүүргийн ХАБЭА-н асуудал хариуцсан мэргэжилтнүүдийн уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулах,
– 21 аймгийн ХХҮГ-тай хамтран аж ахуйн нэгж байгууллагын “Ажил олгогч эздийн сургалт”-ыг бүсчлэн зохион байгуулах,
– Мэргэжлээс шалтгаалах өвчний сувиллуудын эмч, сувилагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт сургалт зохион байгуулах,
– Олсыг тэглэх алсын хараа хөдөлгөөнд нэгдэх асуудлаар зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулах,
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлыг хамтын гэрээ, хэлэлцээрт тусгах асуудлаар орон нутагт сургалт хийх,
– Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо-шаардлага, хэрэглэх заавар ISO 45001:2018 стандартын гарын авлагыг боловсруулан гаргаж, стандартыг сурталчлах ажлыг зохион байгуулах зэрэг олон ажлыг хийхээр төлөвлөөд байна.
Сарны аяны нээлтийн арга хэмжээ 2019 оны 04-р сарын 8-нд Ялалтын талбайд болно.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
