2019 оны 03 дугаар сарын 29-ны байдлаар оны эхний 29.7 сая эх малын 16.7 хувь буюу 4 сая 966.4 мянган хээлтэгч төллөж 4 сая 866.7 мянган төл бойжиж байна. Мал төллөлт өмнөх 7 хоногоос 2.4 саяар нэмэгдлээ. Том малын зүй бусын хорогдол 268.9 мянга болж оны эхний нийт малын 0.4 хувийг эзэлж байна.
Мал төллөлт, төл бойжилт, том малын зүй бусын хорогдлын мэдээ
| № | Аймгийн нэр | Мал төллөлт, төл бойжилт /тол/ | Зүй бус хорогдол /тол/ | ||||||
| Нийт хээлтэгч | Төллөсөн хээлтэгч | Бойжиж буй төл | Төл бойжилтын хувь | Мал төллөлтийн хувь | Оны эхний нийт мал | Нийт хорогдол | Эзлэх хувь | ||
| 1 | Архангай | 2364979 | 295550 | 290093 | 98.3 | 12.5 | 5482034 | 8846 | 0.2 |
| 2 | Баян-Өлгий | 914738 | 266241 | 258698 | 94.4 | 29.1 | 2166917 | 35330 | 1.6 |
| 3 | Баянхонгор | 1955101 | 176909 | 174867 | 97.2 | 9.0 | 4244401 | 9056 | 0.2 |
| 4 | Булган | 1565359 | 305112 | 304494 | 99.6 | 19.5 | 3305495 | 4304 | 0.1 |
| 5 | Говьалтай | 1570848 | 283467 | 276587 | 97.4 | 18.0 | 3513365 | 24538 | 0.7 |
| 6 | Говьсүмбэр | 203579 | 14680 | 14681 | 100.0 | 7.2 | 438409 | 104 | 0.0 |
| 7 | Дархан-Уул | 149442 | 1094 | 1094 | 100.0 | 0.7 | 306014 | 39 | 0.0 |
| 8 | Дорноговь | 929078 | 223172 | 224198 | 100.1 | 24.1 | 2147164 | 261 | 0.0 |
| 9 | Дорнод | 1048091 | 21059 | 21104 | 101.0 | 2.1 | 2377783 | 683 | 0.0 |
| 10 | Дундговь | 1653557 | 438965 | 438987 | 100.0 | 26.5 | 3825941 | 41 | 0.0 |
| 11 | Завхан | 1501376 | 277575 | 276322 | 99.3 | 18.5 | 3555411 | 9954 | 0.3 |
| 12 | Орхон | 55173 | 15131 | 15130 | 100.0 | 27.4 | 114350 | 47 | 0.0 |
| 13 | Өвөрхангай | 2383747 | 394694 | 390800 | 98.9 | 16.6 | 5461346 | 8848 | 0.2 |
| 14 | Өмнөговь | 1150461 | 255764 | 255856 | 100.0 | 22.2 | 2598440 | 255 | 0.0 |
| 15 | Сүхбаатар | 1633302 | 80645 | 80562 | 100.3 | 5.0 | 3716811 | 3357 | 0.1 |
| 16 | Сэлэнгэ | 724889 | 90703 | 90667 | 99.8 | 12.5 | 1540036 | 715 | 0.0 |
| 17 | Төв | 2188623 | 834781 | 835756 | 108.6 | 38.2 | 4582400 | 0 | 0.0 |
| 18 | Увс | 1416966 | 346876 | 315213 | 94.4 | 24.5 | 3175275 | 60626 | 1.9 |
| 19 | Ховд | 1426862 | 378873 | 338800 | 91.0 | 26.6 | 3146408 | 77556 | 2.5 |
| 20 | Хөвсгөл | 2545636 | 134396 | 132844 | 98.4 | 5.3 | 5710365 | 14398 | 0.3 |
| 21 | Хэнтий | 2179582 | 121100 | 120315 | 99.3 | 5.6 | 4644907 | 9874 | 0.2 |
| 22 | Улаанбаатар | 200096 | 9709 | 9690 | 99.0 | 4.9 | 411800 | 75 | 0.0 |
| Дүн | 29761485 | 4966496 | 4866758 | 99.8 | 16.7 | 66465072 | 268907 | 0.4 | |
Цасны байдал:
3 сарын 28-ны байдлаар Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Увс, Архангай, Өвөрхангайн ихэнх, Завхан, Хөвсгөлийн хойд, Булганы өмнөд, Өмнөговийн баруун, Сүхбаатарын Эрдэнэцагаанд 1-15 см зузаан цасан бүрхүүлтэй байгаагаас хамгийн зузаан нь Увсын Хяргас 14 см, Зүүнговь, Баруунтуруунд 10 см, Завханы Яруу 12 см, Баянхайрхан, Идэр, Тэсд 8 см, Говь-Алтайн Алтай, Архангайн Түвшрүүлэхэд 4-6 см зузаан цастай байна.
Өнөө маргаашдаа төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн цас орж, зөөлөн цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэн байна.
4-р сарын 1-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй. Салхи 30,31-нд говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 30-нд баруун аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар дулаарч Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 13-18 градус, өдөртөө 0-5 градус, Дархадын хотгор, Завхан голын эх, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус дулаан, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
