Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн тэргүүтэй төлөөлөгчид “Baikal Trade – 2019” Монгол-Оросын хамтарсан бизнес чуулга уулзалтын хүрээнд 2019 оны 3 дугаар сарын 29-ний өдөр Оросын Холбооны Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулж буй Монгол, Оросын экспортын бараа бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааны нээлтэд оролцов. Нээлтийн ажиллагаанд хэлсэн үгэндээ Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн “Монгол Улсын Засгийн газар Оросын Холбооны Улсын бүс нутаг, тэр дундаа Бүгд Найрамдах Буриад Улстай худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал ач холбогдол өгдөг”-ийг онцолж, цаашид хоёр талын бизнес чуулга уулзалт, үзэсгэлэн худалдааг харилцан хөнгөлөлттэй нөхцөлөөр тогтмол зохион байгуулахын чухлыг тэмдэглэв. Энэ удаагийн үзэсгэлэнд Монгол Улсын хүнс, хөнгөн үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг 22 аж ахуйн нэгжийн 50 гаруй төлөөлөгчид оролцож, өөрсдийн үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүний дээжийг Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын иргэдэд сурталчилан танилцуулж байна.
Түүнчлэн, өнөөдөр төлөөлөгчид Монгол Улсын Оросын Холбооны Улс дахь Соёлын элч Х.Дамдинсүрэнгийн дэмжлэгтэйгээр Бүгд Найрамдах Буриад Улсын Үндэсний уран зургийн музейд нээлтээ хийсэн зураач Ж.Ойланы “Хөх тэнгэрийн орон” уран зургийн үзэсгэлэнг үзэж сонирхноос гадна Бүгд Найрамдах Буриад Улсын Аж үйлдвэрийн парк, “Ориентал Вей” хувьцаат нийгэмлэг, “Улаан-Үдийн нисэх онгоцны үйлдвэр” хувьцаат нийгэмлэгийн үйл ажиллагаатай танилцав.



Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
