Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж, хүнд даацын автомашин жолоодон ажлаа хийж явах үедээ осолдож хоёр хөлөө тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн Х.Чулуунбаярт туслах “Хүн бүр амьд явах эрхтэй” хандивын аяныг “Баянзам” тээвэрчдийн холбооноос эхлүүлжээ. Хандивын аяныг Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын санаачлагаар эхлүүлсэн байна.
Х.Чулуунбаяр нь 2017 онд нүүрс тээврийн хүнд даацын автомашин жолоодож яваад бусдын санамсар, болгоомжгүй хурд хэтрүүлсэн үйлдлээс болж автомашинтайгаа онхолдож, улмаар тулгуур эрхтнээ тайруулж, суумгай болсон. Тэрбээр өдгөө хоёр охины хамт дүүгийнхээ байранд түр аж төрж буй. Мөн түүний гэргий хоёр охиных нь хамт орхин явсан нь хүнд цохилт болсон төдийгүй өнөөдөр аав, охин гуравт амьдрах орон гэр хэрэгтэй байгаа талаар өмнө нь ГЭЭГДСЭН…ГЭХДЭЭ АМЬДРАЛД ХАЙРТАЙ нийтлэлд дурдсан билээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр манай сайтад Х.Чулуунбаярт туслах хүсэлтэй маш олон хүн хандсан.
Тэгвэл Х.Чулуунбаярт тусалж, түүнийг амьдрах орон гэртэй болгохоор “Хүн бүр амьд явах эрхтэй” хандивын аяныг эхлүүлснийг дуулгахад таатай байна. Хэрэв та хэдий хоёр хөлөө тайруулсан ч хоёр охиноороо “жигүүр” хийн амьдарч буй Х.Чулуунбаярт туслахыг хүсвэл ХААНБАНК: 5041545600 тоот дансанд сэтгэлийн хандив өргөж болно.
Хүлээн авагчийн нэр: БАЯН ЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО
ХАНДИВ ДАНС: 5041545600
ХОЛБОГДОХ: 8888 1425
Энэхүү хандивын аянд түүнтэй адил нүүрс тээвэрлэлтэд явж амь амьдралаа залгуулж буй Цагаанхадны жолоочид идэвхитэй оролцож буй гэдгийг хандивын аяныг зохион байгуулж буй “Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав хэллээ.
Г.Сүрэн

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

БАЯРЛАЛАА ТА БҮХНИЙ АЖИЛ ҮЙЛС ӨӨДРӨГ БАЙГ