Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил”, нийслэлийн ЗДТГ-аас “Иргэдийн оролцоотой хөгжлийн жил” болгон зарласан.
Энэ зорилтын хүрээнд дүүргийн нутгийн захиргааны болон төрийн бүх шатны байгууллагуудаас үзүүлж байгаа төрийн үйлчилгээг хөнгөн шуурхай болгох, иргэдэд ойртуулах, үйл ажиллагаагаа сурталчилах, тэдний санал хүсэлтийг хүлээн авах, шийдвэрлэх зорилгоор “Засаг даргын явуулын өрөө” -г хороодод зохион байгууллаа.
Засаг даргын явуулын өрөө хороодод ажиллах үеэр дүүргийн Засаг дарга Ч.Раднаабазар, Засаг даргын орлогч Х.Анхбаяр, С.Тунгалаг болон Засаг даргын Тамгын газрын нэгжийн дарга нар, дүүргийн дэргэдэх 24 байгууллагын удирдах албан албан тушаалтан, холбогдох мэргэжилтнүүд ажиллан, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх боломжтой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилттой ажилласан юм.

Дүүргийн Засаг даргатай 176 иргэн биечлэн уулзаж санал хүсэлтээ тавьж, дүүргийн зүгээс хийж хэрэгжүүлж байгаа ажилд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлж цаашид төрийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай хүргэх, хүнд суртал чирэгдлийг арилгахад анхаарч ажиллахыг уламжиллаа.
Мөн бичгээр 129 өргөдөл, хүсэлт ирсэн байна.
Засаг даргын явуулын өрөөний үеэр 1, 4 дүгээр хорооны 2 иргэний хүүхдийн цэцэрлэгийн асуудал, 10 иргэний газрын асуудлыг газар дээр нь шийдвэрлэсэн бол, хөгжлийн бэрхшээлтэй болон бизнес эрхлэгч 2 иргэнийг төсөл хөтөлбөрт хамруулахаар болсон юм.
Үүнээс гадна дүүргийн удирдлагуудад хүсэлт гаргасан, хороонд ирж төрийн үйлчилгээ авч чадахгүй, хэвтрийн болон байнгын асаргаа дэмжлэг шаардлагатай иргэдийн гэрээр очсон юм.
Эдгээр иргэдийн дийлэнх нь “Гэрт хүрэх үйлчилгээ”-нд хамрагддаг иргэд бөгөөд эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйлчилгээг хамтад нь хүргэсэн.

Энэ үеэр өдрийн эмчилгээнд 2 иргэнийг хамруулахаар болж, нийгмийн халамжийн тэтгэмжийн үйлчилгээнд 1 иргэнийг хамрууллаа.
“Засаг даргын явуулын өрөө”-г дагалдан иргэдэд чиглэж үйлчилгээ үзүүлдэг Газрын алба, ХХҮХ, Улсын бүртгэлийн хэлтэс зэрэг төрийн 16 үйлчилгээ нэг дор төвлөрч ажилласан юм.
Дүүргийн ЗДТГ-аас цаашид “Засаг даргын явуулын өрөө”-г улирал тутамд зохион байгуулахаар төлөвлөсөн байна гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
