Монгол Улсын Засгийн газраас 2019 оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарлаж, дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг баталж, тэдгээрийг аливаа тендерийн үндсэн нөхцөл болгон худалдан авах бодлого баримтлахаар тогтсон.
Засгийн газраас хэрэгжүүлж буй энэ бодлогын хүрээнд дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг “Мишээл экспо” төвд ХХААХҮЯ-аас зохион байгуулж гаргалаа. Үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгчид, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна.
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх үзэсгэлэнг үзэж, бизнес эрхлэгчид, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, иргэдэд хандан үг хэлснийг бүрэн эхээр нь хүргэе.
Эрхэм хүндэт үйлдвэр эрхлэгчид,
Эрхэмсэг зочид, төлөөлөгчид өө,
Монгол улсын Засгийн газрын бодлого чиглэлийг дэмжиж, үндэсний үйлдвэрийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, энэхүү үзэсгэлэнд оролцож буй жижиг, дунд үйлдвэр эрхлэгчид, салбарын мэргэжлийн холбоодын хамт олон та бүхний энэ өдрийн амрыг эрэн мэндчилье.
Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 1 дүгээр сард Засгийн газрын хуралдаанаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих асуудлыг авч хэлэлцээд Засгийн газрын 59 дүгээр тогтоолыг батлан гаргаж дотоодод үйлдвэрлэсэн үндэсний бараа, бүтээгдэхүүнийг худалдан авч хэрэглэхийг нийт аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд уриалж энэ оныг “ЭХ ОРОНЧ ХУДАЛДАН АВАЛТЫН ЖИЛ” болгон зарласан.
Үүний хамт Засгийн газрын 2019 оны 90 дүгээр тогтоолоор дотооддоо үйлдвэрлэсэн, чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаа бүхий 155 нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний жагсаалтыг шинэчлэн баталж мөрдүүлж эхлээд байна. Үүний үр дүнд манай жижиг, дунд үйлдвэрлэгчдийн үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо түлхүү худалдан авах нөхцөл, боломжийг бүрдүүлж өглөө.
Засгийн газрын дотоодын худалдан авалтыг нэмэгдүүлэх замаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжих нь эдийн засгийн хүндрэлээс гарах, ажлын байр нэмэгдүүлэхэд бодитой хувь нэмэр оруулна гэж үзэж “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал арга хэмжээ болж байна.
Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл 2018 оны байдлаар 15.7 их наяд төгрөгт хүрч, 21 хувиар өссөн бол оны эхний 2 сарын байдлаар мөн 20.0 орчим хувийн өсөлттэй гарч эдийн засгийн өсөлтөд чухал хувь нэмэр оруулсаар байна.
Засгийн газрын зүгээс дотоодын үйлдвэр эрхлэгчдийг дэмжих чиглэлээр олгож буй хөнгөлөлттэй зээл, татварын хөнгөлөлт, урамшууллын бодлогын хэрэгжилтийн үр дүн, нөгөө талаас хувийн хэвшил, үйлдвэр эрхлэгчдийн тоног төхөөрөмжийн шинэчлэл, ажлын байрыг нэмэгдүүлэх чиглэлээр хийж буй хөрөнгө оруулалт зэрэг нь аж үйлдвэрийн салбарын өсөлтөд нааштай үр дүн үзүүлж байгаа нь дамжиггүй.
УИХ-ын ээлжит бус чуулганы хуралдаанаар татварын багц хуулийн нэмэлт, өөрчлөлтийг батлан гаргаснаар бизнесийн таатай орчин бүрдүүлэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, татварын орчныг сайжруулах, шударга татвар төлөгчийг дэмжин, татварыг 90 хүртэл хувиар буцаан урамшуулах, татварын зардлыг бууруулах таатай нөхцөл боломжийг бүрдүүлж байна.
Иймд та бүхний цаашдын бизнесийн үйл ажиллагаанд амжилт хүсээд өнөөдрийн арга хэмжээнд идэвхитэй оролцож, дотооддоо үйлдвэрлэсэн, нэмүү өртөг шингэсэн бараа, бүтээгдэхүүнийг төрийн байгууллагын төлөөлөлд таниулах, цаашид төрийн худалдан авалтын үйл ажиллагаанд оролцон бизнесээ өргөжүүлэх, нэр хүндээ өсгөх, ажлын байрыг хадгалах, ашиг орлогоо нэмэгдүүлж, улс орны хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын зүгээс бизнес эрхлэгчдээ дэмжих, экспортыг нэмэгдүүлэх, төрийн худалдан авалтыг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авах чиглэлээр шат дараалсан арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах болно.
Үндэсний үйлдвэрлэгч та бүхний үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй байж, бизнесийн үйл ажиллагаа нь улам бүр өргөжин тэлж, өсөн арвижиж байхын ерөөлийг дэвшүүлье гэв гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.




“Хүрээ цам-Даншиг наадам”-д түрүүлж, үзүүрлэсэн болон шөвгөрсөн бөхчүүдийн бай шагналыг гардууллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Математикийн шалгалтад 43 шалгуулагч 800 авчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 58 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Япон Улсад оршин суугаа монгол иргэдийн анхааралд
Ч.Насантогтох: “Соёл-Эрдэнэ” хамтлаг анх эгшиглэж байсан хөгжмийн найруулгаараа тоглож, цаг хугацаагаар аялуулна
“Чөлөөлье” санаачилгын хүрээнд анхны “НОГООН ӨРТӨӨ” Булган аймагт нээгдлээ
Аж ахуйн нэгжүүдэд захиргааны эрх зүйн чиглэлээр үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 86 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Даншиг наадмын өдрүүдэд 07:00-23:00 цагт хоёр чиглэлд 16 автобус иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
“Ардын нам-Ард түмэндээ” аян Өвөрхангай аймагт үргэлжилж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Лео Зенгийг хүлээн авч уулзав
Хуур хөгжмийн наадам зургаадугаар сарын 26-27-ны өдрүүдэд Монгол шилтгээнд болно
2026 оны долоодугаар сарын 16, 17-ны пүрэв, баасан гарагт ажилтан, албан хаагчдыг амраана
Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Гадаад хэргийн сайдын айлчлал өндөрлөлөө
Боловсролын сайд Л.Энх-Амгалан иргэдийн санал, гомдлыг газар дээр нь шийдвэрлэв
Нийслэл Улаанбаатар хотын иргэдийн өдөр “Хүрээ цам-Даншиг наадам 2026”-ын хөтөлбөрийг танилцуулж байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
