Сунгалттай паспортоор АНУ-ыг зорихгүй байхыг анхааруулав

2019 оны 04-р сарын 03 өдөр, 16 цаг 12 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gadaad pasport

АНУ-ыг зорчиж байгаа иргэдийн дунд гадаад паспортын асуудлын улмаас хил дээр саатуулагдах явдал гарч байгаа аж. Тодруулбал, сунгалттай гадаад паспортоор АНУ-ыг зорьж буй иргэдийг хил дээр саатуулж эхэлжээ. Тиймээс иргэдийг шинэ гадаад паспорттой зорчихыг албаныхан олон нийтэд анхааруулж байна.

АНУ-д зорчих гэж буй иргэн гадаад паспортын хүчинтэй хугацаагаа шалгах, мөн хоёр талын тийз бичүүлсэн байх, ЭСЯ-наас олгосон визний ангиллыг зөрчихгүй байх зэрэг анхааруулгыг сайтар мөрдөх юм. Мөн иргэд АНУ-ыг зорихын өмнө http://mongolianembassy.us сайтад анхааруулсан мэдээллийг нягтлан шалгаж байхыг хүсчээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх