БНХАУ-ын Сон Чин Лин сангийн Ерөнхийлөгч Ван Жяруй тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр ЭХЭМҮТ-д 1 сая юаны өртөгтэй эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах үйл ажиллагаанд тасралтгүй байнга ашиглагддаг дуслын автомат шахуурга, зүрх амьсгалын үйл ажиллагааг хянадаг мониторинг зэрэг 20 гаруй нэр төрлийн тоног төхөөрөмж хандивлах батламжийг ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөрд гардууллаа.




Энэ үеэр Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэхдээ БНХАУ-ын Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй тантай дахин уулзаж байгаадаа баяртай байна.
БНХАУлс болон Монгол улсын Эрүүл мэндийн яамд хооронд 1991-1995; 2004-2008; 2008-2012; 2012-2016 онуудад хамтын ажиллагааны төлөвлөгөөг байгуулан ажиллаж байсан бөгөөд 2017 онд “Монгол Улсын Эрүүл мэндийн яам болон БНХАУ-ын Эрүүл мэнд, гэр бүл төлөвлөлтийн үндэсний хороо хоорондын 2017-2021 онд хамтран ажиллах төлөвлөгөөг байгуулан халдварт өвчний хяналт, эрүүл мэндийн мэдээллийн тогтолцоо, телемедицин, цахим эрүүл мэнд, эрүүл мэндийн инноваци, технологи; уламжлалт анагаах ухаан, эх, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн яаралтай үеийн бэлэн байдал, хариу арга хэмжээ, цусны аюулгүй байдал, эрүүл мэндийг дэмжих чиглэлүүдээр хамтран ажиллаж байна.
Мөн эмчилгээний баг харилцан солилцох, хөрөнгө оруулалалт, эмч мэргэжилтний сургалт, хүний нөөцийн чадавхийг бэхжүүлэх, буцалтгүй тусламжийн хүрээнд Монгол Улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 0-1 насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны нийт 100 хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулж байна. Хоёрдугаар ээлжийн 19 хүүхэд 2018 оны 11 дүгээр сард Хөх хотын эмнэлгүүдэд эмчлэгдсэн зэрэг олон чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж байна.

Ийнхүү Монгол улсын эрүүл мэндийн салбарын тусламж үйлчилгээг хурдан шуурхай үзүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж буй БНХАУ-ын Засгийн газар, тэр тундаа Сон Чинлин сангийн ерөнхийлөгч Ван Жяруй танд Монгол улсын Засгийн газар, ард иргэд, тэр тусмаа Монголын эрүүл мэндийн салбарын нийт эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд болон хувиасаа талархал илэрхийлье. Манай хоёр улсын хамтын ажиллагаа улам өргөжин тэлнэ гэдэгт итгэлтэй байна гэлээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа

Сая юанийн багаж хүлээн авах ч сайхан нь сайхан. Харин жилийн дараачаас уг аппаранд шаардлагатай урвалж бодис, сэлбэг запас нь багажнаасаа хэд дахин илүү үнэтэй болоод ирдэг л юм. Худалдааны л арга байх даа.