Өнөөдөр хар бич өдөр

2019 оны 04-р сарын 05 өдөр, 08 цаг 10 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich

-Аргын тооллын 4 дүгээр сарын 5. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 30, хар бич, дэлгэрүүлэгч-26 од, ус суудал, 5 шар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Баасаннамду барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:24-19:27
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул эрлэг лугаа учрах машид муу.
-Хулгана, луу, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, эрхшээх хийгээд хатуу үйл, лам болох, эм найруулах, хурим хийх, замд гарах, эрдэм сурах, бэрийн үйл, үхэгсдийн үйл, мод суулгах, цэцэрлэг байгуулах, туг дарцаг хийсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.

-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх