Өдрийн сонины 4 дүгээр сарын 3-ны дугаарт “ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” гарчигтай нийтлэл гарсан билээ. Уг нийтлэлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүн М.Энхболд Өдрийн сонинд хүсэлт ирүүлжээ.
Тэрээр хүсэлтдээ “ЖДҮ-д нэр холбогдсон 49 гишүүн хэн байв” гарчигтай нийтлэлд намайг “Нүүдэлчин агро ферм” ХХК-д ЖДҮДС-аас зээл олгоход ямар нэгэн байдлаар нөлөөлсөн гэжээ. Миний бие УИХ-ын даргаар ажиллаж байх үедээ буюу 2018 оны эхээр иргэд, ААН, байгууллагуудад хандаж сүү цагаан идээний хэрэглээг дэмжих, өргөжүүлэх санаачилга уриалга гаргаж байсан бөгөөд энэ уриалгыг дэмжиж, нийслэлд бүртгэлтэй “Нүүдэлчин агро ферм” ХХК-ийн удирдлага Төв аймгийн Баяндэлгэр суманд 400 үнээний фермийн аж ахуй байгуулж байгаагаа дурдаад хөрөнгө оруулалтад дутагдаж байгаа 1.0 тэрбум төгрөгийг үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогын хөнгөлөлттэй зээлд хамруулах хүсэлт гаргасан юм. Энэ хүсэлтийн дагуу миний бие УИХ-ын 28 дугаар тойргийн гишүүний хувьд “Нүүдэлчин агро ферм” ХХК-д дэмжлэг туслалцаа үзүүлэх талаар ХХААХҮЯ-ны ЖДҮДС-гийн захирал С.Төгсбилэгт албан тоотоор уламжилсан болно. Ер нь УИХ-ын гишүүнд хандаж тойргийн иргэд сонгогчид, ААН-ээс олон тооны хүсэлт, өргөдөл ирдэг бөгөөд түүнийг нь холбогдох яам, газарт нь уламжилдаг хууль журамтай юм. Энэ дагуу хандсан хэдий ч тэр зээл нь олгогдоогүй юм билээ. Мөн зээл хүссэн дээрх компанид миний ямар нэгэн хамаарал огт байхгүй болно.” гэжээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
