26 ХК нийт 62.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгоно

2019 оны 04-р сарын 05 өдөр, 17 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
nogdol ashig 1

Хувьцаат компани (ХК)-ийн Төлөөлөл удирдах зөвлөл (ТУЗ)-өөс Хувьцаа эзэмшигчдийн хурал (ХЭХ) хуралдуулах болон ногдол ашиг олгох, эсэх тухай шийдвэр гаргах хуулийн хугацааг бид өмнө мэдээлсэн. Хууль, журамд заасан ХЭХ хуралдуулах эсэх шийдвэрийн хугацаа хоёр долоо хоногийн өмнө буюу өнгөрөгч гуравдугаар сарын 21-ний өдрөөр дуусгавар болсон.

Өнөөдрийн байдлаар Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй нийт 305 ХК-ийн 153 нь ХЭХ-аа хуралдуулах эсэх шийдвэрээ мэдэгдээд байгаа бол 103 ХК-ийн ТУЗ ногдол ашиг олгох, эсэх шийдвэр ирүүлсний 26 нь нийт 62.1 тэрбум төгрөгийн ногдол ашиг олгохоор болжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх