Ж.Жаргалын “Нарны охин” роман таныг элбэрэл хайраар уяраана

2019 оны 04-р сарын 08 өдөр, 13 цаг 28 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
jargal

Сэтгүүлч,зохиолч Ж.Жаргал эгч дүүсийн бодит түүхээс сэдэвлэн туурвисан “Нарны охин” романаа уншигч танд өргөн барьж байна. Зохиолч маань хүний амьдралын сайхан хийгээд саарыг романдаа тунгаан бичжээ. Нэгэн эхийн хэвлийгээс мэндэлсэн эгч дүүс хэний ч санаанд багтамгүй, хатуу хэцүүг туулсан тухай уншихад  хувь тавилангийн эргүүлэг байсан гэж үү хэмээн  бодогдоно. Хайр татан өсч өндийсөн хоёр сайхан охин юуны учир амьдралын нугачаанд бүдчин унаж босон урагш тэмүүлсээр эцэст нь нэг нь хорвоог орхин наран зүг одов. Сэтгэл сэмрүүлсэн гуниг харамсал,амьдралын сайхныг амтлах хүсэл,хэрсүүжиж амжаагүй гэнэн томоогүй зан гээд юу эсийг зохиолч зүрхнээсээ өгүүлснийг уншигч та тунгаана биз ээ. Уг номыг уншихад амьдрал бол адал явдал юм. Бас аядуу зөөлөн хийгээд хатуугаас хатуу сургамж гэж эрхгүй дуу алдмаар. Хувь тавилангийн эргүүлэг,хатуу орчлонгийн гэсгээл хэнд ч тохиолдохыг хэн мэдлээ. Хэн нэгний алдаа нөгөө хүнд сургамж болох нь бий. Тэр болгоныг тунгаан бичсэн зохиолч бүсгүй өнөө цагт бусдын л адил амьдрах гэж зүтгэсэн эгч дүүсийн бодит түүхийг хэн нэгэнд санаа аваасай хэмээн бодсон буй заа. Хатуу бүхнийг хайраар өлгийдөж бичихдээ өнөөдрийн нийгэмд сургамж дохио өгөхийг л хичээсэн нь уг номын зорилго гэдэг нь тодхон. “Нарны охин” роман таны сэтгэлийн утсыг хөндөн, элбэрэл хайраар уяруулна.Таалал орших болтугай.

55943833_2297854410537404_5228894534217236480_n

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх