Монгол орны онгон дагшин байгаль, ан амьтан, ардын урлаг, ахуй амьдрал, ёс заншил, үндэстэн ястангууд зэрэг 21-р зууны монголчуудын онцлогийг дуу авиа, дүрс бичлэг, гэрэл зураг, тэмдэглэлээр баримтжуулан авч үлдээх зорилготой “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг 1000 ширхэг зургаа Гадаад харилцааны яам, сайд Д.Цогтбаатарт хүлээлгэн өглөө.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар хэлэхдээ, “Монголын амьдрал өөрөө бахархал юм. Энэ дэлхийн долоон тэрбум хүний дотор цаг агаарын эрс тэс уур амьсгалтай нөхцөлд байгальтайгаа зохилдон хэдэн мянган жил амьдарч, нүүдэлчдийн гэсэн соёл иргэншлийг бий болгон өнөөг хүрлээ. Бид бол дэлхийн түүхэнд нөлөөлсөн маш цөөн үндэстний нэг. Ингээд бодоод үзвэл М.Зоригтын санаачилж хэрэгжүүлж байгаа “Бидний цөөхөн Монголчууд” төсөл ямар ач холбогдолтой болох нь тодорхой харагдаж байна. Энэ төслийн багийнханд бид талархах ёстой, Гадаад харилцааны яам төслийн ажлыг дэмжсээр байх болно” гэлээ.

“Бидний цөөхөн монголчууд” төслийг “Мөнхчулуун сан” МҮОНРТ, “UNITEL” групп хамтран хэрэгжүүлж байгаа юм. Монгол орны 21 аймаг, 400 орчим сум суурин, 1000 гаруй баг хороод, гадны улс орнуудад олноороо ажиллаж амьдарч буй Монголчууддаа хүрч ажиллах юм байна.
Гэрэл зураг хүлээлгэн өгөхөд “Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамтрагч МҮОНРТ-ын Ерөнхий захирал Л.Нинжжамц, UNITEL группын гүйцэтгэх захирал Д.Энхбат нар оролцлоо.


Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
