Нийслэлийн 40 дүгээр сургуулийн багш, төгсөгчдийн анхааралд

2019 оны 04-р сарын 10 өдөр, 13 цаг 19 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
56691396_2676910595669052_7539812678651346944_n

Нийслэлийн Ерөнхий Боловсролын 40 дүгээр дунд сургууль үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой энэ жил тохиож байна. Энэхүү түүхэн мөчийн хүрээнд сургуулийн хамт олны зүгээс үе үеийн багш, төгсөгчдөө хүндэтгэн хүлээн авч уулзалт зохион байгуулан, энэ оны 3-р сараас 10-р сарыг дуустал олон үйл ажиллагаануудыг шат дараалан зохион байгуулахаар ажиллаж  байна.

56764508_2086546018060371_1981126211572596736_n

40 дүгээр сургууль нь өнгөрсөн жилүүдэд сургалтыг чанаржуулах, багшийг хөгжүүлэх, нийгэм цаг үеийн шаардлага эрэлт хэрэгцээнд нийцэхүйц хүүхдэд ээлтэй, сургалтын таатай орчин бүрдүүлэх, хамгийн гол нь өөрчлөгдөн шинэчлэгдэж байгаа дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхах иргэнийг төлөвшүүлэх олон сайхан төслүүдийг хэрэгжүүлсэн байна.

56869965_354940788697338_2849109101747634176_n

Тиймээс 40-р дунд сургуулийн үе үеийн багш, төгсөгчид та бүхнийг төрөлх сургуулийнхаа 50 жилийн ойн арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх