Шинээр томилогдсон УЕП Б.Жаргалсайханы шийдвэрээр хүний эрхийг хууль бусаар хязгаарлаж байгаа эсэхийг шалгаж эхэллээ. Тухайлбал, хууль хяналтын байгууллагын зарим албан хаагч нарын хууль бус үйл ажиллагаатай холбоотойгоор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад сэжигтнийг баривчилж, яллагдагчийг цагдан хориж байгаа хууль зүйн үндэслэл, нөхцлийг энэ хүрээнд шалгах үүргийг өгөөд байна.
Сэжигтэн, яллагдагч, ялтанд эрүү шүүлт тулгаж, хүнлэг бусаар харьцахгүй байх, энэ төрлийн зөрчил, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль бус ажиллагаа явуулах нөхцлийг арилгахад чиглэсэн энэхүү шалгалтыг Аймаг, Нийслэл, Тээвэр, Дүүргийн болон Сум дундын прокурорын газрын ерөнхий прокурорууд хариуцан гүйцэтгүүлэх бөгөөд цагдан хорих байр, хорих ангиудын бүртгэл, судалгаа, ахуй нөхцөл, хоригдож байгаа этгээдийн санал хүсэлтийг газар дээр нь нягтлан шалгах, холбогдох хэрэг, материалыг хянах зэргээр шалгалтыг явуулж эхэлсэн байна.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан этгээд, хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хязгаарласан, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан эсэхийг мөн шалгалтын хүрээнд хянахаар удирдамжид тусгажээ. Энэ шалгалтаар тогтоогдсон нөхцөл байдал, илэрсэн зөрчил, авах арга хэмжээний талаар ойрын хугацаанд Улсын Ерөнхий прокурорт танилцуулах, хууль хяналтын байгууллагын албан хаагч үйл ажиллагаагаараа, эсхүл баривчлагдаж, цагдан хоригдсон сэжигтэн, яллагдагч, түүнчлэн хоригдлын ахуй нөхцөл, тэдгээрт үзүүлбэл зохих үйлчилгээ болон бусад байдлаар эрхийг нь хууль бусаар хязгаарлаж, эрүү шүүлт тулгах нөхцлийг таслан зогсооход анхаарч ажиллахыг даалгажээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
