Бяцхан гоц дуучин Б.Бат-Энэрэл хүү өөрийн гавьяат багш С.Батсүхтэй хамтран “Сэтгэлийн залбирлан” анхны бие даасан тоглолтоо сонсогч түмэндээ толилуулахад бэлэн болоод байна.
Тэрээр “Сэтгэлийн залбирлан” тоглолтынхоо бүх орлогыг үе тэнгийн найз болох Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлах болно хэмээсэн бөгөөд хүүд амьдрал бэлэглэхийг хүссэн хэн бүхэн тоглолтын билетийг худалдаж авахыг уриалсан юм.
Э.Маргад-Эрдэнэ хүүгийн хувьд “Бона-Вита” лабораторид оношилгоо хийлгэж улмаар буруу оношилсноос болж эмчилгээний бус химийн эмчилгээ хийж хүүгийн өвчнийг улам хүндрүүлсэн аж. Ийнхүү Э.Маргад-Эрдэнэ хүү яаралтай хагалгаанд орох шаардлагатайгаар Солонгос улсыг зорьсон юм. Одоогоор хүү БНСУ-н Сөүл хотод байрлах эмнэлэгт эмчилгээндээ орсноор биеийн байдал болон сэтгэл санаа нь дээрдсэн тухай Э.Маргад-Эрдэнэ хүүгийн аав хэлж байлаа. Хүүгийн эмчилгээний зардалд 400 сая вон шаардлагатай бөгөөд ар гэрийнхэн нь дээрх зардлын 50 хувийг сайхан сэтгэлт Монголчуудынхаа буянаар бүрдүүлсэн ажээ.
Тэд хүүгийнхээ эмчилгээний зардлыг олохын тулд ард түмнээсээ сэтгэлийн тусламж хүсэж “Э.Маргад-Эрдэнэ миний эрдэнэ” аяныг зохион байгуулсан юм. Тиймдээ ч бяцхан дуучин Б.Бат-Энэрэл уг аянд оролцож дуу хоолойгоо өргөн ард түмнийгээ уриалан дуудаж тоглолтынхоо бүх орлогыг Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эмчилгээний зардалд хандивлахаар болсон гэв.
Өвчтэй хүүд туслах хандивын тоглолт дөрөвдүгээр сарын 14-ны өдөр “Улаанбаатар палас”-ын концертын их тэнхимд ганцхан удаа тоглогдох болно. Тоглолтод ирсэн үзэгч бүр Э.Маргад-Эрдэнэ хүүд сэтгэлийн хандив өргөж амьдрал бэлэглэх болно хэмээн Э.Маргад-Эрдэнэ хүүгийн эр гэрийнхэн болон дуучин Б.Бат-Энэрэл хүү онцлон хүсэж байна.
Сайн үйлс дэлгэрэх болтугай.
Э.Маргад-Эрдэнэ хүүд туслах утас 95592240, 96692240, 86682240
Билетийг худалдан авахыг хүсвэл дээрх утсаар холбогдон үнэгүй хүргүүлэн авах боломжтой.
Билетийн үнэ: 20.000 төгрөг

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
