Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.04.08-12-ны өдрүүдэд нийт 1002 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 692 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 1 хүний амь нас хохирч, 31 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт 1 хүний амь нас хохирсон ноцтой зам тээврийн ослууд бүртгэгдсэнийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- 04.09-ний өдрийн 00 цагийн орчим Баянхошууны зам, “Гэгээ” төвийн зүүн замд амины T.Axio маркийн автомашин нь явган зорчигч 54 настай эрэгтэй Б-г мөргөж амь насыг нь хохироосон,
- 04.08-ны өдрийн 21 цагийн орчим хэнтий аймгийн “Хаялаг” гэх газар асфальтан замд Sinotruk маркийн чиргүүлтэй автомашин зогсож байхад Lexus HS250 маркийн автомашин мөргөж, жолооч 35 настай Д-н амь нас хохирсон зэрэг хэргүүд бүртгэгдсэн.
Жолооч “”Ослын зогсолтын тэмдэг”-ийг аюул учруулж болзошгүй талаас ойртон ирэх жолооч нарт тухайн саадыг урьдчилан анхааруулах зорилгоор тэдний ирэх зүгт хандуулан, тээврийн хэрэгслээс суурин газарт 15 м-ээс, суурин газрын гаднах замд 30 м-ээс, тууш замд 50 м-ээс багагүй зайд байрлуулна” гэж Замын хөдөлгөөний дүрмийн 9.5 дахь хэсэгт заасан.
Гэвч хөдөө, орон нутгийн замд зорчиж буй жолооч нар зайлшгүй зогсолт хийсэн үедээ замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлдөггүй, ослын зогсолтын тэмдэг байрлуулдаггүй, анхааруулдаггүй зэрэг зөрчил гаргадагаас тухайн чигт зорчиж буй жолооч нарт харагддаггүй үүнээс шалтгаалан зам тээврийн осол гарах эрсдэлтэй байдаг.
Иймд Замын хөдөлгөөний дүрмийг биелүүлж, зайлшгүй зогсолт хийсэн тохиолдолд замын зорчих хэсгийг бүрэн чөлөөлж, ослын зогсолтын тэмдгийг нэн даруй тавьж бусад жолооч нарт анхааруулж байхыг зөвлөж байна.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 22 осол, мөргөлдөх хэлбэрээр 30 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол тус тус гарсан.
Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 179 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 34 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 18 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 21,8 хувиар нас барсан хүн 66 хувиар буурч, гэмтсэн хүн 63 хувиар өссөн үзүүлэлтэй байх ба согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил болон баривчилсан хүн 6 хувиар өссөн байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
