Арабын Бүгд Найрамдах Сири улсад зэвсэгт мөргөлдөөнд өртсөн хүүхдүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх сайн үйлсийн аяныг «Шинэ үе”, “Шинэ Монгол- Харумафүжи”, “Монгол билиг оюун”, “Логарифм”, “Хобби”, “Ертөнц” сургуулиудын дунд зохион байгууллаа.
Энэхүү аян нь мөргөлдөөний уршгаар хүнд нөхцөлд амьдарч байгаа, хүмүүнлэгийн яаралтай тусламж шаардлагатай хүүхдүүдэд туслах, тэдэнд сэтгэлийн дэм өгөх, хүүхэд залуучуудын идэвхи оролцоог нэмэгдүүлэх, хүнлэг энэрэнгүй үзлийг төлөвшүүлэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг олон нийтэд сурталчлан таниулах зорилготой юм. Аяны хүрээнд цугларсан ариун цэврийн хэрэгслийг багцалж бэлэн болгоход МУИС, ХИС, МУБИС зэрэг их сургуулиудын залуучуудын улаан загалмайн гишүүд, Шинэ үе дунд сургуулийн өсвөрийн улаан загалмайн гишүүд гар бие оролцож, Сирийн хүүхэд багачуудад илгээх тусламжаа бэлэн болголоо. Энэхүү аяны хүрээнд дараах зүйлс цугларсан байна. Үүнд:
- Ариун цэврийн цаас – 372 ширхэг
- Шүдний сойз – 743 ширхэг
- Саван – 417 ширхэг
- Нойтон сальфетка – 231 ширхэг
- Хуурай сальфетка- 267 ширхэг
- Угаалгын нунтаг-95 ширхэг
- Агаар цэвэршүүлэгч- 1 ширхэг
- Гарын алчуур- 58 ширхэг
- Шүдний оо- 185 ширхэг
- Дэвтэр- 2 ширхэг
- Санитол- 3 ширхэг
- Шампунь- 5 ширхэг
- Биеийн тос- 1 ширхэг
- Сам- 2 ширхэг

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
