АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Тэд Йохо нарын нэр бүхий гишүүд 2018 оны долоодугаар сарын 26-ны өдөр Гуравдагч хөршийн худалдааны хуулийг хэлэлцүүлэхээр Конгресст өргөн барьсан юм.
Энэ хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхим дахь Ардчилсан намын төлөөлөгч Дайна Тайтус, Стив Коэн, Дэвид Прайс, Жэймс Макговерн, Сюзи Ли болон Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд Найрамдах намын төлөөлөгч Брайн Фитцпатрик, Ральф Норман, Дон Яанг нар дэмжиж байгаа юм.
Үүнээс хойш АНУ-ын Конгрессын 116 дахь бүрэлдэхүүн сонгогдсонтой холбогдуулан дээрх хуулийн төслийг 2019 оны дөрөвдүгээр сарын 11-ний өдөр Сенат дахь Ардчилсан намын гишүүн Бен Кардин Конгресст дахин өргөн барив.
Энэхүү хуулийн төслийг мөн Сенат дахь Бүгд Найрамдах намын гишүүн Дэвид Пердью, Дан Салливан, Кори Гарднер болон Сенат дахь Ардчилсан намын гишүүн Шелдон Уайтхаус, Патрик Лихи нар дэмжиж байна.
АНУ-ын Когрессын танхимд хэлэлцүүлэхээр дахин өргөн барьсан Гуравдагч хөршийн худалдааны хууль батлагдсанаар Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүн АНУ-ын зах зээлд татваргүй экспортлогдох, Монгол Улс-АНУ-ын хоорондох худалдаа нэмэгдэхээс гадна оёмол, сүлжмэл бүтээгдэхүүний салбарт монгол эмэгтэйчүүдийн ажлын байр олноор нэмэгдэнэ гэж үзэж байгаа тул Монгол Улсын Ерөнхийлөгч дээрх хуулийн төслийг бүрэн дүүрэн дэмжихээ илэрхийлж байна.

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
