Нийслэлийн Засаг даргын Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай захирамж, Бүх нийтийн их цэвэрлэгээ зохион байгуулах тухай Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн тушаалын дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ сарын 20-ны бямба гарагт “ИХ ХОТЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНИЙ 90 МИНУТ” уриатай бүх нийтийн хаврын их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөөд байна. Цэвэрлэгээг нийслэл даяар 11:00 цагт эхлүүлэх юм байна. Иргэд, ААН, байгууллагууд 90 минутын турш ойр орчмынхоо хог хаягдлыг цэвэрлэж, хана, фасад, цонх, хаяг, хаягийн байгууламж, сандал, хогийн сав, үүд довжоогоо угааж, засварлаж, гадна талбайгаа чийгшүүлэх юм.
Энэ талаар өнөөдөр УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр, хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун, Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны удирдлагууд мэдээлэл өглөө.
УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн мэргэжилтэн С.Аригуун “Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас улсын байцаагч нарыг ажиллуулж цэвэрлэгээний үеийн хяналт шалгалтыг хийнэ. Нийслэлийн нийслэлийн харьяа газар, хэрэгжүүлэгч агентлагууд гээд 80 гаруй байгууллагын ажилтан албан хаагч нар Туул болон Дунд гол дагуу цэвэрлэгээ хийнэ. Мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, дэргэдэх хэлтэс албадууд хуваарийн дагуу ногдсон талбайгаа цэвэрлэцгээнэ. Иргэд ААН, байгууллагууд ойр орчимын хог хаягдал, гудамж талбайгаа цэвэрлэх ёстой” хэмээлээ.
Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холлбооны гүйцэтгэх захирал н.Зэндмаа “Өнгөрсөн 2018 онд зохион байгуулсан их цэвэрлэгээний үеэр манай холбооны гишүүд нийслэлийн хэмжээнд 10 байршилд нийт 8 тонн дахин боловсруулах хог хаягдлыг худалдаж авсан. Энэ жилийн их цэвэрлэгээний үеэр 9 дүүргийн хэмжээнд нийт 30 байршилд дахин боловсруулах хог хаягдлын урамшуулалтай үнээр хуладаж авна. Бид нийт 15-20 тонн дахин боловсруулах хог хаягдал худалдаж авахаар төлөвлөөд байна” хэмээлээ.
“Бүх нийтийг хамарсан их цэвэрлэгээ зохион байгуулах болгонд ТҮК-ийн Зам талбайн үйлчлэгч нар маань цэвэрлэдэг. Иргэд, ААН-үүдэд уриалга хүргүүлдэг боловч оролцоо хангалтгүй байдаг. Өнгөрсөн 2018 оноос иргэд ААН-үүдийн оролцоог нэмэгдүүлэх үүднээс “Их цэвэрлэгээний 90 минут” уриалгыг дэвшүүлсэн. Иргэд ААН-үүддээ их цэвэрлэгээндээ идэвхитэй оролцохыг уриалж байна” хэмээн УБЗАА-ны Тохижилт, хог хаягдлын удирдлагын хэлтсийн дарга Г.Ууганбаяр ярилаа.
Цэвэрлэгээний үйл ажиллагаанд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны нийт 55 албан хаагч, НМХГ-ын нийт улсын байцаагч нар хяналт тавьж ажиллах тул нийт иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд идэвхтэй оролцохыг уриалж байна

32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
