Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх санал гаргалаа

2019 оны 04-р сарын 17 өдөр, 12 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bayarsaihan mongol bank

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханыг албан тушаалаас нь чөлөөлөх саналаа УИХ-ын дарга Г.Занданшатарт өргөн барьжээ.

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үндэслэлдээ: “… Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан нь энэхүү албан тушаалыг хаших, ажил үүргийг гүйцэтгэх мэдлэг чадвар, ажлын туршлаггүйг нотолж, үүрэгт ажлаа хангалтгүй биелүүлж байна… Монголбанкны Ерөнхийлөгч хуульд заасан үүргээ цалгардуулж, улмаар Монгол Улсын банк санхүүгийн салбарт асар их хохирол учрууллаа гэж үзэж болохоор байна” гэжээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх