Санхүүгийн зохицуулах хороо нь зохицуулагч үүргийнхээ хүрээнд, аливаа даатгалд хамрагдаж байгаа иргэдийн эрх ашиг, тэдний өмнө даатгалын компаниудын хүлээсэн үүрэг, хариуцлагад хяналт тавьж ажилладаг. Иргэд орон сууц, хашаа байшин зэрэг үл хөдлөх хөрөнгө болон бусад даатгалын бүтээгдэхүүн, үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагаатай холбоотой аливаа гомдол маргааныг Хороонд хандаж шийдвэрлүүлэх боломжтой юм.
Тухайлбал, хашаа байшингаа даатгуулах тохиолдолд иргэд юу юуг анхаарах ёстойг дараах зөвлөмжөөр хүргэж байна.
Иргэд даатгалын компаниар үйлчлүүлэхдээ мэдлэг мэдээлэлгүйгээс хохирох зарим талын эрсдэл үүсч болно. Тэгвэл эд хөрөнгө, цаг хугацаа, санхүүгийн хувьд эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд иргэн та өөрөө даатгалын компаниасаа бүрэн мэдээлэл авч, гэрээний нөхцөлтэй сайтар танилцан, баталгаажуулах хэрэгтэй.
1.Та хашаа байшингаа даатгуулах даатгалын компаниа сонгоно. Уг компани тань Санхүүгийн зохицуулах хорооноос тусгай зөвшөөрөлтэй эсэхийг сайтар үзээрэй.
2.Сонгосон компани дээрээ очиж “Хашаа байшингийн даатгалын нөхцөл заавар”, даатгалын гэрээнд заасан нөхцөлийг уншиж танилцана.
3.Хашаа байшингаа хэдэн төгрөгөөр үнэлж даатгуулах талаар өөрөө сонголтоо хийнэ. Та аль болох зах зээлийн үнээр нь даатгуулбал учирсан аливаа хохирол бүрэн төлөгдөх боломжтой болно. Харин бодит үнээс хоёр гурав дахин дээгүүр үнэлж даатгуулбал даатгалын гэрээ хүчингүй болдогийг анхаараарай.
4.Энэ үнэлгээгээ даатгалын компанийн ажилтантай тохиролцоно.
5.Хашаа байшингаа үер ус бороо цас, шуурга, гал гэх мэт осол эрсдэлийн алинаар нь даатгуулахаа та даатгагчтай тохиролцоно.
6.Одоо даатгалын гэрээний бусад хэсгүүдийг сайтар харна. Даатгалын компани нөхөн төлбөрөө ямар нөхцөлд өгөх эсвэл өгөхгүй эсвэл бууруулж өгөх гэдэг талаар сайтар ярилц.
7.Даатгалын компани болон даатгагч таны хүлээх үүрэг, эдлэх эрхийг гэрээнд хэрхэн тусгасан талаар үзэж танилц.
8.Даатгалын осол эрсдэл учирсан бол ямар хугацаанд даатгагчид мэдэгдэх талаар лавла.
9.Тодорхой хэмжээний мөнгөн төлбөр буюу даатгалын хураамжийг даатгалын компанид төлдөг. Даатгалын хураамж хэдэн хувиар төлөхөө тодруулж асуугаад хураамжаа төлөх нь зүйтэй.
10.Сүүлийн шатанд даатгалын гэрээ болон даатгалын баталгаагаа баттай, мартахгүй газар хадгалаарай.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
