Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.04.15-19-ний өдрүүдэд нийт 1081 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 740 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалаа.
Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2 хүний амь нас хохирч, 29 хүн гэмтэж бэртсэн ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 6 хүний амь нас хохирсон хэргийг харъяа нутаг дэвсгэрийн цагдаагийн байгууллагууд шалгаж байна.
Ноцтой зам тээврийн ослуудаас дурдвал:
- 04.18-ны өдрийн 21 цагийн орчим БГД-ийн нутаг Ард аюушийн өргөн чөлөө, “Тэргэл” төвийн урд замд H.Porter маркийн автомашины жолооч нь явган зорчигч 48 настай, эрэгтэй С-г мөргөж амь насыг нь хохироосон,
- 04.16-ны өглөө 05 цагийн орчим Говь-Алтай аймгийн нутаг “Хасаг толгой” гэх газар шороон замд Mitsubishi Pajero маркийн автомашин онхолдож, жолооч Г-н амь нас хохирсон.
2019.04.15-19-ний өдрүүдэд орон нутагт бүртгэгдсэн хүний амь нас хохирсон осол, хэргийг хэлбэрээр нь үзэхэд 5 нь онхолдох хэлбэрээр, 1 нь мөргөлдөх хэлбэрээр гарсан бөгөөд 4 осол нь автомашинаар, 2 осол нь мотоциклоор үйлдэгдсэн байна.
Огцом эргэлт дээр хурд хэтрүүлж явах нь автомашин замаас гарч осолд орох гол шалтгаан болдог бөгөөд автомашины тогтворжилт алдагддаг. Иймд зам тахиралсан болон огцом эргэлттэй замд хурдыг аюулгүй байхаар сонгох хэрэгтэй.
Энэ 7 хоногт бүртгэгдсэн нийт ослыг хэлбэрээр авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээх хэлбэрээр 15 осол, мөргөлдөх хэлбэрээр 28 осол, үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 8 осол тус тус гарсан.
Гудамж замд хийж буй хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 170 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцож, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 15 жолоочийг шүүхээр 7-30 хүртэл хоногоор баривчилж ажиллав.
Гарсан зам тээврийн осол, хэргийг өмнөх 7 хоногийн нөхцөл байдалтай харьцуулахад нийт дуудлага 7,8 хувиар, зам тээврийн ослын шинжтэй дуудлага 7 хувиар, нас барсан хүн 3 дахин өсч, гэмтсэн хүн болон явган зорчигч мөргөж гэмтээх, мөргөлдөх хэлбэрээр гарсан осол тус тус 6 хувиар буурсан байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
