Сүүлийн жилүүдэд манай иргэдийн гадаадад суралцах, ажиллаж амьдрах сонирхол нэмэгдсэнтэй холбоотойгоор залилах гэмт хэрэг ихээр бүртгэгдэх болсон. Иргэд гадаад явах зорилгоор эд хөрөнгөө барьцаанд тавих, бусдаас зээлэх, тусламж авч “Виз найдвартай гаргана” гэсэн нэгэнд ханддаг. Гэтэл “найдвартай” хэмээх амласан этгээд иргэдийн мөнгийг нь авсан даруйдаа л зугтдаг. Мөн бэлэн мөнгө авсан, өгсөн баримт үйлддэггүй, тухайн хүнээ судлалгүй “аман гэрээ” хийж их хэмжээний мөнгө залилуулсан иргэд хэдэн олноороо тоологдоно. Нэг анхаарал татаж байгаа асуудал бол урьд нь залилангийн хэрэг үйлдэн шүүхээр ял шийтгэгдсэн этгээдүүд энэ төрлийн залилах гэмт хэрэг үйлдэж байна. /цагаачлал, ажил олгох, суралцах, зорчих виз, байнга оршин суух виз гэх мэт/
Визний залилан гэж нэрлэгдэх энэ төрлийн аргаар гэмт хэрэг үйлдэж байгаа этгээдүүдийн арга нь улам найрийсч Монгол Улсаас гадаад улсад оршин сууж байгаа элчин сайд, өргөмжит консулын гарын үсэг, хэвлэмэл маягтийг хуурамчаар үйлдэх, зуучлуулагч болон виз гаргуулах хүсэлттэй иргэдтэй гадаадын иргэдийн нэрээр холбогдох, цахим хаяг, чат, гадаад улсын утасны дугаараар холбоо барин бусдыг хуурч байна.
Иргэдийг өөрсдийн биеэр материалаа бүрдүүлж ном журмын дагуу визний мэдүүлэг хүлээн авах төлөөллийн байгууллагад хүлээлгэн өгөхийг анхааруулж байна.
Тийм учраас цагдаагийн байгууллагад гэмт хэрэг үйлдэгдсэний дараа нь араас нь хөөцөлдөх биш, түүнээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр олон нийтийг хамарсан олон төрлийн идэвхитэй арга хэмжээг хэд хэдэн үе шаттайгаар авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Үүний илрэл нь улс ороны хэмжээнд нэгдсэн болон хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулах, хууль сурталчилах, олны танил хүмүүс, ТВ, радио, цахим мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчидээр дамжуулан сэрэмжлүүлэг мэдээллийг хүргэж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
