Өнөөдөр харагчин могой өдөр

2019 оны 04-р сарын 26 өдөр, 08 цаг 11 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

-Аргын тооллын 4 дүгээр сарын 26. Баасан (Сугар) гараг/ 2019 /
-Билгийн тооллын 22, харагчин могой, элдэв тэнгэртэн-20 од, шороо суудал, 2 хар мэнгэ, шидийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:44-19:57
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, идээ элбэгших маш сайн. Гэвч гахай, бар, туулай, нохой цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, бар, туулай жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Шүтээн босгох, барилга барих, тариа ногоо тарих, бүтээл туурвил үйлдэх зэрэг батжуулах үйлд ч сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх